Ж.Соронзон БШУ-ны сайдын шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсан ч ялагджээ

Zuv.mn
2023/12/01

Монгол, Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонгийн ёс зүйн асуудлаас үүдэж өнгөрсөн оны есдүгээр сард түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн уг шийдвэрийг Ж.Соронзон үгүйсгэж, эцэг эхчүүд БШУЯ-ны урд жагсаж байсан. Харин Л.Энх-Амгалан сайд "Орос гуравтай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол ямар ч эргэлт буцалтгүй шийдвэр. Орос гурвын захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Ямар нэгэн байдлаар хамт олон, эцэг эхчүүдийг өдөөн хатган, жагсаал цуглаан зохион байгуулах үйл ажиллагаа хийж байна" хэмээн тайлбар хийсэн байдаг. 

 Улмаар Ж.Соронзон Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан билээ.  

Тэгвэл тус хэргийг шүүх хурал өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 31-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд болжээ.  Шүүхээс нэхэмжлэгч Ж.Соронзонгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.193
    2023/12/01

    согтуугаар машин барьж яваад жирэмсэн бүсгүйг дайрч амийг нь хөнөөсөн лүндэндорж хаа явнаа

    Хариулах