Тавантолгой ХК дээд амжилт тогтоолоо

С.Гандэлгэр
2023/11/07

"ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН КОКСЖИХ НҮҮРС МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХИЙГДСЭН ХАМГИЙН ӨНДӨР ДҮНТЭЙ ТҮҮХИЙ ЭДИЙН АРИЛЖАА БОЛЖ ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООЛОО.

Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр "Тавантолгой"ХК-ийн 627,200 тонн коксжих нүүрсний арилжаа амжилттай явагдаж, тонн тутмын үнэ 145.1 ам доллароос 18.3 хувь өсөж 53 удаагийн үнэ дуудагдаж $171.6 ам долларт хүрэв. Тус арилжааны нийт дүн $107.6 сая ам доллар буюу 380 тэрбум бөгөөд том хэмжээний хэлцэл дээр Монголын хөрөнгийн биржийн дээд амжилтыг тогтоолоо. Арилжааны үр дүнд "Тавантолгой" ХК бүтээгдэхүүнээ 57.5 тэрбум төгрөгийн илүү үнээр ашигтай борлуулж чадлаа.
"Тавантолгой" ХК-ийн нийт ажилчдадаа халуун баяр хүргэж ажлын амжилт хүсье.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.35
    2023/12/14

    Монголын 15000. жолооч нарын хөлс хүчийг сорон байж түүхий эд баялагаа экспортолж төсвийн мөнгийг ,валютын эх үүсвэртэй нь олж байж мангарууд юү солиороод байгаан.Удахгүй бүгд ажил хаялт зарлахад тамнар улс төрийн үхдэлүүд болно

    Хариулах