Хонконгийн цагдаагийн газар дэлгүүр ухсан, 67 настай харааны бэрхшээлтэй иргэнийг залилж, эд зүйлсийг нь авсан хэрэгт буруутган 26 настай монгол залууг баривчилжээ. Цагдаагийн албаны эх сурвалж хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “Бид гудамжны камеруудыг шалгаж үзээд сэжигтэн Сай Ин Пуны орчимд байнга эргэлддэг болохыг олж тогтоосон” хэмээн өгүүлсэн байна.
Сэжигтэн метроны буудалд 67 настай харааны бэрхшээлтэй иргэний цүнхийг дээрэмдсэн бөгөөд цүнхэн дотор нь 3500 хонконг доллар /450 ам.доллар/ байсан гэнэ.
Цагдаа нар одоо сэжигтний хувийн мэдээллийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Хэвлэлд мэдээлэл өгсөн цагдаагийн байгууллагын эх сурвалж “Сул дорой хүмүүсийг дээрэлхэх, эмзэг бүлгийнхэнд чиглэсэн гэмт хэргийг бид эрс буруутгаж авч үздэг” гээд, зөвхөн хулгайн гэмт хэрэг гэхэд 10 хүртэлх жилийн ял оноох магадлалтай хүнд хэрэг гэж тодотгожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.166
ичиж үхлээ
Хариулах202.126.89.217
Чингисийн үр сад юм чинь, өөр яана гэж!
Хариулах66.181.179.130
Uuchlalt husie. Ene hun bol onchirch hamag itgelee Aldsan hun. Para Olymp iig urgelj deedleh bolno.
Хариулах