НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш Кипр дэх Энхийг сахиулах хүчний ерөнхий командлагчаар генерал Батсуурийн Эрдэнэбатыг томилсон тухай мэдээлэл НҮБ-ын албан ёсны цахим хуудаст нийтлэгджээ.
Мэдээлэлд “Монгол Улсын хошууч генерал Батсуурийн Эрдэнэбатыг Кипр дэх НҮБ-ын Энхийг сахиулах хүчний командлагчаар томилсныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнөөдөр зарлалаа.
Хошууч генерал Батсуурийн Эрдэнэбат Норвегийн хошууч генерал Ингрид Гьердегийн халааг авсан байна” хэмээн онцолжээ.
Хошууч генерал Б.Эрдэнэбат нь АНУ-ын Агаарын цэргийн хүчний Команд штабын коллеж, хуурай замын дайны коллеж төгссөн, манай чадварлаг, дайчин генералуудын нэг бөгөөд ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга (2014-2017), Зэвсэгт хүчний жанжин штабын ахлах офицер (2017-2018), Агаарын цэргийн хүчний командлалын штабын даргаар (2020-2023) ажиллаж, Ирак, Сьерра-Леон, Судан, Өмнөд Судан зэрэг НҮБ болон Умард Атлантын гэрээний байгууллагын (НАТО) энхийг сахиулах, энхийг дэмжих найман ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.75
teneg u
Хариулах66.181.179.32
7 хэмжиж 1 огтлолоор амжилт
Хариулах