ЯПОН: Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 48-д хүрлээ

Х.Есү
2024/01/03

Шинэ он гармагц Японы баруун эрэг дагуух нутагт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунамигийн түгшүүр зарлаад байгаа. 


Тэгвэл энэхүү хүчтэй газар хөдлөлтөөс болж 48 хүн амиа алджээ. Одоогоор нурсан барилгууд доороос дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Мөн цаашдаа хохирлын хэмжээ ч нэмэгдэж болзошгүй байна. 

Мөн өчигдөр  Токио хотын Ханеда нисэх буудалд 367 зорчигчтой Airbus А350 онгоц эргийн хамгаалалтын жижиг оврын онгоцтой мөргөлдөн шатсан. Тэд онгоцонд байсан бүх зорчигчдыг аюулгүй эсэн мэнд гаргасан гэж мэдээлсэн байна.

May be an image of aircraft and fire

Мөн Японы талаас онгоц юуны учир эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдсөн мөн тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдсэн юм. 

May be an image of aircraft and fire



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна