Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгоно

Х.Есү
2024/01/04

Нийслэлийн цэргийн штабаас цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл өглөө. 

Цэргийн бүртгэл энэ сарын 4-19-нд хорооны байранд бүртгүүлэх болон И-Монголиа системээр явагдана.

Харин  бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгоно гэдгийг НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт мэдэгдлээ. 

Тодруулбал,  Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн дагуу 100 мянган мөнгөн төгрөгөөр торгоно. Гэхдээ иргэдийг бүх зүйлд торгоно, хариуцлага тооцно гэсэн өнцгөөс битгий хараасай гэж хүсэж байна гэдгээ мөн илэрхийллээ. 

Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримт:

-иргэний үнэмлэх

- цэргийн үүрэгтний үнэмлэх

-бэлтгэл офицерын үнэмлэх

Иргэд ажлын өдрүүдэд 08:00-18:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 09:00-16.00 хүртэл өөрийн хороон дээр очиж бүртгүүлнэ. Мөн та И- Монголиа системээр бүртгүүлж болно.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна