Парисын олимп хүргэх хадгаламжийн урамшуулалт аян эхэллээ

Х.Есү
2024/01/04

Хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон зуны XXXIII олимп Францын Парис хотод 2024.07.26-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдана. Урьдчилсан тоогоор энэ удаагийн олимпын наадамд 206 орны, 10,500 тамирчид оролцож, нийт 32 спортын төрөлд хурд хүчээ сорин өрсөлдөх гэж байна. 

Олимпын наадам Парис хотод 3 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй бөгөөд өмнө нь 1900 оны зуны олимп, 1924 оны зуны олимпыг энэ хотод зохион байгуулж байсан түүхтэй. 

 

Монгол Улсын хувьд “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд бокс, байт харваа, засмал замын дугуй, чөлөөт бөх, буудлагын төрлүүдэд оролцох нь тодорхой болсон ба жүдо, хүндийн өргөлт, таеквондо, пауэрлифтинг зэрэг оноо цуглуулах болон хэмжигдэхүүнтэй спортын төрлөөр эрх авсан тамирчдыг тун удахгүй зарлах юм.

Голомт банк дэлхийн ЭВ НАЙРАМДАЛ, ЭНХ ТАЙВНЫГ ЭРХЭМЛЭХИЙН зэрэгцээ үндэсний САНХҮҮГИЙН ДАРХЛААГ НЭМЭГДҮҮЛЖ, иргэдийн ХУРИМТЛУУЛАХ ЗУРШЛЫГ ДЭМЖИХ зорилготой “Парис-2024” урамшуулалт аяныг зарлаж байна. 

Энэхүү аяны хүрээнд 2024.01.01-2024.04.15-ны хооронд 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай, төгрөгийн хадгаламж 

  • Шинээр нээсэн

  • Орлого нэмсэн

  • Хугацаа сунгасан 100,000₮ бүрд 1 ширхэг сугалаа олгох болно. 

Харин та өөрт үүссэн сугалаагаар Парисын олимп хосоороо үзэх эрхтэй 5 ялагчийн нэг болох боломжтой.

Мөн аяны үргэлжлэх хугацаанд 2,000,000₮-өөс дээш дүнтэй, 12 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж шинээр нээсэн харилцагчдад Si карт үнэ төлбөргүй захиалах эрхээр бэлэг барьж байна. 

“Парис-2024” аянтай холбоотой бяцхан санамж: 

  • Зөвхөн иргэдийн, төгрөгийн, хугацаатай  хадгаламжид хамаарна. 

  • Аяны туршид нэг харилцагчид дээд тал нь 1000 ширхэг сугалаа олгох боломжтой. 

  • Хугацаатай хадгаламж хаагдсан тохиолдолд тус хадгаламжид олгосон сугалаа  идэвхгүй болно. 

  • Сугалаа үүсэх нөхцөл хангагдсан тохиолдолд сугалааны дугаар 2 өдрийн дараа үүснэ. 

Харилцагч та өөрийн сугалааны тоо, сугалааны дугаар зэрэг мэдээллийг SocialPay аппликэйшн болон Loyalty.golomtbank.com вэбсайтаар хандан авах боломжтой. 

Эрхэм харилцагч та хуримтлал үүсгэн өөрийн ирээдүйд хөрөнгө оруулахын зэрэгцээ Францын нийслэл Парис хотоор аялж, их спортын хамгийн том дуулиан олимпын наадмыг үзэх боломжоо битгий алдаарай.   

“Парис-2024” хадгаламжийн урамшуулалт аянтай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг Голомт банкны лояалти шугам 7515-1111 дугаарт хандан авна уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна