Өнгөрсөн оны наймдугаар сараас Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ буюу TAG суурилуулах ажлыг эхлүүлж өнөөдрийн байдлаар 124,800 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ буюу /RFID tag/-г суурилуулаад байна.
Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг: “Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулахад ямар нэгэн төлбөр төлөхгүй мөн торгуулийн арга хэмжээ авахгүй, цахим гэрчилгээнд шилжээгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй хязгаарлана гэсэн зүйл байхгүй учир энгийн горимоор тээврийн хэрэгслийг цахимжуулах ажлыг хийж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 16 техникийн хяналтийн төвүүд дээр цахим гэрчилгээг харьялал харгалзахгүй үнэ төлбөргүй суурилуулж байна.
Өнгөрсөн долоодугаар сард ЗТХЯ болон НЗДТГ хамтран цахим гэрчилгээ олгохтой холбоотой сургалтад 100 гаруй ажилтныг хамруулсан. Сургалтад хамрагдсан ажилтнууд одоогийн байдлаар гурван ээлжээр, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Цахим гэрчилгээ олгох цэг цөөн байгаа нь үнэн. Нийслэлийн зүгээс цэгийн тоог олшруулах асуудлаар Автотээврийн Үндэсний төвд тогтмол хандсаар ирсэн. Тодруулбал, И-Март, Номин зэрэг бусад сүлжээ дэлгүүрүүдээр цахим гэрчилгээ олгох тухай асуудлыг удаа дараа санал болгож байна. Салбар хооронд буюу олон байгууллагыг хамарч буй тул хүндрэлтэй асуудлууд үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл, ЗТХЯ, ЦХХХЯ, НЗДТГ, Автотээврийн Үндэсний төв, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хамтран ажиллаж байна.
Улаанбаатар хотын хувьд 2023 оны долоодугаар сард 447 мянган цахим гэрчилгээг нийлүүлэн, олгож буй. ЗТХЯ-аас 800 гаруй мянган цахим гэрчилгээний худалдан авалтыг зохион байгуулсан. Эдгээрийг 21 аймгийн автомашин болон нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслүүдэд наана. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод цахим гэрчилгээ дууссан, хомстсон асуудал байхгүй. Нэгж үнийн хувьд 6700 төгрөгөөр нийлүүлэгдсэн.
Улаанбаатар хотын хувьд 2023 оны долоодугаар сард 447 мянган цахим гэрчилгээг нийлүүлэн, олгож буй. ЗТХЯ-аас 800 гаруй мянган цахим гэрчилгээний худалдан авалтыг зохион байгуулсан. Эдгээрийг 21 аймгийн автомашин болон нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслүүдэд наана. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод цахим гэрчилгээ дууссан, хомстсон асуудал байхгүй. Нэгж үнийн хувьд 6700 төгрөгөөр нийлүүлэгдсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна