Тайландын Пхукет аралд амарч явсан монгол эмэгтэйн гар утас, бэлэн мөнгийг хулгайлсан этгээдийг тус улсын цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилжээ. Хэрэг өчигдөр шөнийн 03.00 цагийн орчимд Патонг дүүргийн Сой Бангла дахь “Illuzion Phuket” шөнийн клубт үйлдэгдсэн байна.
Хохирогчийг Заяа гэдэг, монгол үндэстэн, Тайландад аялах зорилгоор очсон байсан гэж хэвлэлийн мэдээнд бичсэн байна. Харин гэмт этгээд нь Испанийн иргэн, эрэгтэй хүн байсан аж. Гэмт этгээд эмэгтэйн гар утас, цүнхийг хулгайлсан бөгөөд цүнхэнд нь 10,000 бат, өөр улсын бэлэн мөнгө, түлхүүр зэрэг эд зүйлс байжээ.
Тайландад аялж яваа монголчуудад эд зүйлсээ хараа хяналтгүй орхихгүй, түүнчлэн европ жуулчин гээд анхаарлаа сулруулалгүй сонор сэрэмжтэй байх ёстойг энэ хэрэг харуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна