БНСУ-ын Гадаад ажиллах хүчний бодлого төлөвлөлтийн хорооноос 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн мэргэжлийн бус ажиллах хүчний Е-9 визээр шинээр ирэх гэрээт иргэдийг зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн үйлчилгээний салбарт ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Үүнд:
1. БНСУ-ын аялал жуулчлалын салбар, тухайлбал зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээ, туслах ажилтнаар шинээр ирэх хөдөлмөрийн гэрээт Е-9 визтэй ажилчдыг Сөүл, Пусан, Ганвон, Жэжү хотуудын аялал жуулчлалын бүс нутагт ажиллуулна.
2. Зөвхөн аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй компанид барилга байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд хөдөлмөрийн гэрээт иргэнийг авч ажиллуулж байхаар журамлав.
Энэхүү журам нь Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны 2 дахь ээлжийн зөвшөөрөл батлагдсаны дараа буюу 2024 оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр хөдөлмөрийн гэрээт Е-9 визээр ажиллах эмэгтэй ажилчдын квот нэмэгдэх давуу тал бий болж байна.
Журамд зааснаар зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээ, туслах ажилтнаар шинээр ирэх хөдөлмөрийн гэрээт Е-9 визтэй ажилчдыг Сөүл, Пусан, Канвон, Жэжү хотуудын аялал жуулчлалын бүс нутагт ажиллуулах аж.
Зөвхөн аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй компанид барилга байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд хөдөлмөрийн гэрээт иргэнийг авч ажиллуулж байхаар журамласан байна. Энэхүү журам нь 2024 оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр хөдөлмөрийн гэрээт Е-9 визээр ажиллах эмэгтэй ажилчдын квот нэмэгдэх давуу тал бий болж байна хэмээн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна