ШТС-д оочирлож байх үедээ маргалдсан жолоочийг торгожээ

Zuv.mn
2024/01/08

Шатахуун түгээх станцан дээр оочирлож байх үедээ маргалдсан жолоочийг 100.000 төгрөгөөр торгожээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын гадна жолооч нар хоорондоо маргалдаж, зодолдсон. 

Уг үйлдэлд иргэн “Н” гэгчид Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.218
    2024/01/08

    Цагдаагийн ерөнхий газар гэж өөрөө авилгалын үүр болсон бузар байгууллага болоод л согтуу жолоочдийн тоо буурахгүй байгаа юм

    Хариулах