БГД-ийн 25, 28-р хороонд цэцэрлэг сургууль бариулах иргэдийн шаардлага үр дүнд хүрчээ

С.Гандэлгэр
2024/01/08

Баянгол дүүргийн 25-р хороо, “My town” хотхоны зүүн талд байрлах 4000 м2 талбайг сургуулийн зориулалтаар, 28-р хороонд байрлах “Голден парк 2” хотхоны баруун талд байрлах 2000 м2 талбайг цэцэрлэгийн зориулалтаар эзэмшигч аж ахуйн нэгжүүд нийслэлд шилжүүлэн өгөхөөр болжээ.

Дээрх асуудлуудаар дүүргийн зарим төлөөлөгч оршин суугч 3000 иргэний хамтаар гарын үсэг цуглуулж, БГД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуягт уламжилжээ. Тэрбээр энэхүү асуудлыг холбогдох хүмүүс, удирдлагуудад хүргүүлэн ажиллаж, ийнхүү үр дүнд хүрчээ байна.

Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн хэмжээнд төлөвлөлтийн алдаатай буюу улсын сургууль, цэцэрлэггүй томоохон хорооллуудын барилгажилт, төлөвлөлтийн алдааг засахаар эрчимтэй ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна