ОХУ-ын Буриадын БНУ-ын “Буриадын үнэн” сонины сэтгүүлч Норжима Цыбикова зудад нэрвэгдсэн Монголын малчдад туслах хөдөлгөөн эхлүүлжээ. Аянд эхний ээлжид 80 иргэн нэгдэж мөнгө хандивласнаар 75 боодол өвс, тэжээл худалдан авч, гамшигт нэрвэгдсэн нэг монгол айлд тусалжээ.
Тухайн айл нь 2000 гаруй толгой малтай байснаас 300 үхрээ бүгдийг нь зудад алдаж, 800 хоньтой л үлдэж хоцорсон. Гэхдээ тэдний өмнө одоо дахиад хамгийн хүнд нэг сарын хугацаа байна” гэж энэ талаар мэдээлсэн burunen.ru цахим хуудаст бичсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна