Монгол улсын U23 насны шигшээ баг Хятадын шигшээ багийн эсрэг тоглож аваргаар тодорлоо

С.Гандэлгэр
2024/06/11

БНХАУ-д зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 Nations League, Stop-1” тэмцээнд Монгол улсын U23 насны шигшээ баг Хятадын шигшээ багийн эсрэг тоглож аваргаар тодорлоо.

 Тус тэмцээнд Манай шигшээ баг Г.Дөлгөөн, А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэрьяа гэсэн тун жигд өндөр бүрэлдэхүүнтэй оролцож хэсгийн тоглолтдоо Япон, Филиппин улсуудын багуудтай тоглож улмаар хэсгээ тэргүүлэн финалд шалгарсан юм. Финалын тоглолтод Хятадын хүчирхэг багийг 19:20 харьцаагаар хожсоноор ийнхүү Stop-1 ийн аварга багаар тодров.

Финалын тоглолтод:

 Г.Дөлгөөн- 4 оноо

А.Азбаяр- 4 оноо

Ч.Тэмүүлэн- 7 оноо

С.Биндэрьяа- 5 оноо авч тун жигд тоглолтыг үзүүлсэн юм. Шигшээ багтаа дараа дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүсье

Б.Алтаншагай



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна