Л.Оюун-Эрдэнэ: Төрийн данхайсан бүтэц гэж үүрэг давхардсан 200,000 алба хаагчийг хэлэхээс Төрийн ордонд байгаа нэг сайдыг хэлэхгүй

Х.Батсайхан
2024/07/09

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдаас өргөн барьсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Яг одоо Ерөнхий сайд өөрөө хуралдаанд оролцож, хуулийн төслөө танилцуулж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнэ “Дэд сайдыг алга болгосон. Бусад улсад Дэд сайд нь тодорхой асуудал хариуцаж, гарын үсэг зурах эрхтэй байдаг. Харин манайд ингэж чадахгүй, сайд нь ч, Төрийн нарийн бичгийн дарга нь ч эрх мэдлээ өгдөггүй учраас зөвхөн ажлын хэсгийн ахлагч болж хувирдаг. Тиймээс цаашдаа судалж байгаад олон улсын жишигтэй нийцүүлэх ёстой, манайд тэгж чадахгүй байгаа учраас энэ удаад дэд сайдгүй байхаар оруулж ирсэн.

Яамгүй сайд нар байгаа. Энэ бүтэц бол үр дүнтэй юм байна лээ. Тийм учраас оруулж ирсэн байгаа. Төрийн данхайсан бүтэц гэдгийг ер нь анхан, дунд шатанд байгаа 200,000 давхацсан чиг үүргүүдэд ажиллаж байгаа хүмүүсийг хэлэхээс ордонд ажиллаж байгаа нэг сайдыг хасаад үр дүн байхгүй.

Орон сууцжуулалтыг өмнөх жилүүдээс илүү хурдтай явуулахын тулд олон арга хэлбэрийг ашиглана” гэлээ.

Дараа нь гишүүд асуулт асууж байна.    



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.204
    2024/07/16

    teneg sda danhaisan gj chmg hlj bn mahan tolgoi

    Хариулах
    • 66.181.161.85
      2024/07/20

      OK Ok

  • 202.126.90.246
    2024/07/14

    Баахан яам, сайд нэмчихээд яаж бусдыг нь цөөлөх юм бол. АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ ГЭЖ БОДОЖ БАЙГАА ЮМ УУ ?

    Хариулах
  • 103.168.34.7
    2024/07/10

    Оронёууц бариад түүндээ өмхий хятадууд, солонгосчууд, вьетнамууд болон хөдөөний золбингуудыг оруулахгүй байх хэрэгтэй шүү.Хот бузарлаж дууслаа шүү.

    Хариулах
  • 176.2.69.13
    2024/07/09

    Сайд нараа , яамдуудаа цөөл. Тэр давхардсан төрийн албан хаагч нараа ч цөөл. Ажил хийж мэдэхгүй , хууль дүрэм , тушаал захирамжаа ч ялгаж мэдэхгүй суудал бөглөсөн мануухайнууд хэрэггүй.

    Хариулах
  • 66.181.161.72
    2024/07/09

    Сонгогчдын сонголтыг үл тоож, Үндсэн хуулийг ноцтой зөрчиж буй тул энэ бүтэц, бүрэлдэхүүнээр байгуулагдсан засгийн газар насгүй дээ.

    Хариулах