Сэрвээ хэмжилт, шүдлэлт дээр "Будлиан хутгадаг" малын эмч нар үгүй болбол хурдан морины уралдаан шударга болно

Zuv.mn
2024/07/09

Монгол наадам монголчуудын хувьд үндэстний онцгой ялгарал, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг байдаг билээ. Тэр ч утгаар морь, бөхийн тэмцээнийг шударга явуулахыг эрмэлздэг, монгол наадмын дэвжээ ариун байж гэмээ нь наадамчдын сэтгэл санаа тэнэгэр, улс орны хувь заяа ч хэлтийхгүй тэгш явах буян заяаг цогцлоодог гэж итгэдэг ард түмэн.

Харамсалтай нь, наадмын хурдан морины уралдаан будилах явдал цөөнгүй гарч, нэг наадмаар нэжгээд уяач хөдөлмөрөө үнэгүйдүүлэн урам муутай буцдаг, тэр хэрээр наадамчдын сэтгэл санаа булингартдаг болсныг уншигчид санаж байгаа. Морийг буруу шүдлэх, үндэслэлгүйгээр хасах зэргээр юучдын хөдөлмөрийг үнэгүйдээлхийн хажуугаар уралдах ёсгүй, тэнцээгүй адууг уралдуулж, бусдын боломжийг хулгайлах сөрөг үзэгдэл гарах болсон. Тэгвэл энэхүү бусармаг үйл явдлын цаана чухам юу байсан нь энэ наадмаар ил болов.  

Энэ жилийн наадмын “Морь шүдлэх, сэрвээ хэмжих” ажиллагаанд малын эмч нарыг оролцуулахгүй болсон талбаар бид өмнө нь та бүхэндээ мэдээлсэн / https://zuv.mn/14uk / билээ. Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар комиссын зүгээс уг саналыг гаргаж, Наадмыг зохион байгуулах Ажлын хэсэгт саналаа танилцуулсны учир нь, өмнө нь гарч байсан будлиануудыг морьж шүмлэлт, сэрвээ хэмжилтэд оролцдог малын эмч нар хамгийн ихээр гаргаж, уяачдыг хохироож байсантай холбоотой аж.

Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрээр цэвэр болон эрлийз угшлын мордыг 2017 оны наадмаас эхлэн тусад нь уралдуулах болсон билээ. Улмаар эрлийз адууг хэрхэн ялгах вэ гэдэг дээр маргаан үүсэж, 2022 оноос хамгийн энгийн, оновчтой шийдэл болох сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулан журам руу шилжсэн байдаг. Гэсэн ч наадмын түрүү, айрагт хурдалсан морьд дотор яалт ч үгүй бусдаасаа өндөр, эрлийз адуу байна гэсэн шүүмжлэл тасардаггүй.

Сэрвээний өндөр хэмжих журам гарсан 2022 онд гэхэд морьдыг нас зөрүүлж уралдуулсан тохиолдол ч гарсан байдаг. Энэ бүхнийг морьдын шүдлэгээ, сэрвээ хэмжилтийг гардаж явуулдаг малын эмч нар хийдэг байсан гэхэд санаанд багтамгүй. Гэлээ гээд үнэхээр будлиан хутгадаг нь үнэн бол тэдгээр цагаан захтай авлигач эмч нарыг хурдан морины уралдаанаас холдуулах л ёстой.

Морь шүдлэх, сэрвээ хэмжих ажиллагаанд ХХААХҮЯ, Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагуудыг татан оролцуулдаг болсноос хойш хурдан морины уралдаанд маргаан гарах нь ихэсч, хэрүүл маргааны сэдэв болох нь эрс нэмэгдсэнийг уяач, хурдан морь сонирхогчид ярьдаг. Тийм ч учраас хөндлөнгийн этгээд буюу цэргүүдээр гаднын ямар ч оролцоогүй хэмжүүлж, уралдах морьдоо шалгах нь хамгийн шударга шийдвэр.

Хурдан морины уралдаанд ХХААХҮЯ орж ирснээр наадмыг бизнес буюу төсвөөс мөнгө гаргах нэг арга хэрэгсэл болгож ашиглах явдал ч гарч байгаа гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, морьдын сэрвээний өндрийг лазераар хэмжинэ хэмээн хэмээн өндөр үнэтэй байгууламж тоноглож, үргүй зардлаа төсвөөс гаргах асуудал яригдаж байгаа юм. Үүнийг ч дэмжихгүй байх нь зүйтэй. 

Хурдан морь бол монгол бөхийн барилдаантай л ижил спорт, тийм учраас тэнд цэвэр шударга өрсөлдөөн ноёлох учиртай.

Монгол Улс наадам тэмдэглэхийн тулд жил бүр багагүй хэмжээний мөнгө зарцуулдаг. Улсын ч бай, аймгийнх ч бай, бүр сумын наадамд ч байсан ялгаагүй, морьдоо түрүүлгэсэн уяачийг уламжлал ёсоор олны хайр хүндлэл нөмрөн авдаг бичигдээгүй хуультай.

Хайр хүндлэл нь эдийн засгийн агуулгатай,  тэр нь ард түмний халааснаас л гардаг. Хэн ч бай /уяач ч бай/ ард түмний хайр хүндлэлийг хуйвалдаанаар олж авах ёсгүй. Спортын тэмцээн уралдааны үр дүнд нөлөөлөх, цаашлаад хууль бусаар хөрөнгөжих нь хүнд ялтай гэмт хэрэг. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.103
    2024/07/10

    Mald ch odoo shudeer l tanudag bizdee. Serveenii undur ni undur mongol mori baival yah uu.

    Хариулах
  • 202.126.91.213
    2024/07/10

    Малын эмч нар гэж хаа газар худал хуурмаг мэдлэг чадваргүй малыг яасөн яадгын гэсэн шиг дампуу ажилтай юмнууд байх юмаа Ганц ажил нь вакцин тарьж улсаас их хэмжжэний төлбөр авах, гарал үүслийн гэрчилгээг хэн нь ч хамаагүй бичиж төлбөр авах, одоо бүүр малын эмийг зөвшөөрөлтэй нэрээр монопоьдож өндөх үнээр зарах л байх юм Бу аймгийн төвийн МЭ үүд гэж Дампуу мөнгө хөөсөн салбар болжээ

    Хариулах
  • 103.168.34.103
    2024/07/09

    Serveenii hemjiltiig stantart hemjil Zuni gazriin ajiltnuud hiih yostoi bus uu Maliin emch mergejliig gaduurhah hereggui biz ee Olon jil dogishirch budlianii bolson shudleechdiig solid ni zuitei l dee Ulsiin bayar naadmiin shudleechdiig jil bur soril tod oruulah shalgaruulj solidgbaij bolohgui gej uu

    Хариулах