Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах эсэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна..
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нараас сөрөг үнэлгээ авсан уг хуулийн төслийг хамгаалах явцдаа Сангийн сайд Б.Жавхлан хоёулан руу нь гашуун үг чулуудсан, улмаар Г.Тэмүүлэн гишүүн хэвлэлийн хурал зарлаж, олон нийтэд хандсан, дараа нь чуулганаар хэлэлцэх үед өрнөсөн “драм” зэрэг нь хуулийн өнгөн тал бөгөөд үнэндээ энэ хуулийн төсөл өргөн баригдсанаар Монгол Улсыг хөгжлийн хоёр салаа замын уулзвар дээр авчраад байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр өрнөсөн нэг хэсэг нь эх оронч, нөгөө хэсэг нь урвагч хулгай мэт талцсан уур амьсгалаасаа гарч, сэтгэлийн хөөрлөө дарцгаагаад Засаг яг юуг зорьж ийм хууль өргөн барив гэдэг гол асуудалд анхаарлаа хандуулаад үзье.
Засгийн газрын хувилбар
Хүн өдөр тутамдаа сонголттой тулгардаг шиг улс орон ч хөгжлийнхөө замыг сонгож урагшилдаг. Тэгэхээр, хууль санаачилж, түүнийгээ зүтгүүлж буй Засгийн газар, Б.Жавхлан сайд болон хуулийн хүрээнд эсэргүүцэж буй Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, гардан хэрэгжүүлсэн төсвийн шинэчлэлээ хамгаалж буй УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын аль алинд нь буруу байхгүй бөгөөд улсаа хөгжүүлэх олон арга замаас ялгаатай хувилбар дэвшүүлсэн л болохоос хэн нэгэнд буруу өгч дайсан хайгаад байх шаардлагагүй гэдгийг юуны түрүүнд хэлэх ёстой байх.
Тэгэхээр, Засгийн газар гаднын санхүүжилт, хөрөнгө оруулалтаар хэрэгжих зарим төслийг төсвийн гадна үлдээх хуулийн төсөл санаачилснаараа өнгөрсөн 34 жилийн үлгэн салган байдлаа өөрчилье, дорвитой юм хийе гэсэн маш зоригтой хувилбар дэвшүүлжээ. Нэмэлт өөрчлөлтийг баталбал гаднын санхүүжилтээр баталсан зарим төсөл хөтөлбөрүүдийг төсвөөс гадуур явуулна. Өөрөөр хэлбэл, гаднаас ахиухан хөрөнгө оруулалт татаж, дорвитой ажил хийх нөхцөл бүрдэнэ.
Монгол Улсын хөгжихгүй байгаагийн шалтгаан, өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдал 1990-ээд оны шилжилтийн үедээ бүтээн байгуулалтыг орхигдуулж, аргацаах бодлого баримталсан, улмаар төсвийн тэлэлт, эдийн засгийн өсөлт нь хүн амынхаа өсөлтийг гүйцэхээ больсонтой холбоотой. Улаанбаатар хот жишээ нь, жилд 30,000 хүүхэд төрдөг мөртлөө үүнийхээ 10 хувь хүрэх үү, үгүй юу суудалтай сургууль барьдаг жишээтэй. Зүйрлэвэл живж байгаа онгоцтой ижилхэн, энэ чигээрээ явбал төгсгөл нь тун тодорхой болчихсон. Чухам тийм учраас гаднын зарим төсөл хөтөлбөрийг төсвөөс гадуур явуулья гэдэг бол байж болох санаа.
Г.Тэмүүлэн гишүүнийг буруутгах аргагүй
Г.Тэмүүлэн гишүүний тухайд, төсвийг ил тод, хариуцлага, хяналттай болгох, зохицуулах чадварыг нь илүү нэмэгдүүлж уян хатан чанарыг сайжруулах хууль эрхзүйн орчин бүрдүүлэх тал дээр их ажил хийсэн хүн.
Тэрбээр Засгийн газрын санаачилсан нэмэлт өөрчлөлтийг баталбал санхүүгийн хувьд хяналтгүй болж, эдийн засгийн аюулгүй байдал алдагдана, улс орон дампуурахад хүрнэ гэж болгоомжилж байгаагаа ил тод илэрхийлж буй. Түүний болгоомжлолд үндэслэл бий.
Өнгөрсөн жилүүдэд төсөв маш үр дүнгүй зарцуулагдаж байсан бөгөөд тэрбээр хоёр жилийн ажлынхаа үр дүнг үзчихвэл төсвийн үргүй зардлаас маш их нөөц боломж илрэх боломжтой. Ямар ч байсан олон нийт ингэж итгэж найдаж байгаа. Гэхдээ, тэглээ, тэглээ гээд 34 жил хуримтлагдсан асуудлыг богино хугацаанд шийдэж чадахгүй.
УИХ өнөөдөр баасан гарагийнхаа шийдвэрийг хамгаалж, хуулийн төслийг санаачлагчид нь буцаавал одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиа мөрдөж, цаашид өөрсдөдөө найдаад явна гэсэн үг. Ингээд ч гэсэн хөгжих боломжтой ч арай удаан байх болов уу.
Дүгнэлт
Ингээд харахаар талцаж хэрэлдэхээсээ илүү нэмэлтийн сайн талуудыг нь нэгтгээд явах нь чухал гэдэг нь ойлгогдож байгаа биз. Бид хамтарсан төслүүдийн тоог өсгөлөө гэхэд тэр нь ирээдүйд үр ашгаа өгөх төсөл байвал асуудалгүй. Ер нь одоо байгаа Оюутолгой, удахгүй гэрээлнэ гэж найдаж байгаа "Бадрах энержи" зэрэг ирээдүйд үр ашгаа өгөх төслүүдийг гадаад өр дотроо тусад нь авч үзэх ёстой байх. Ашиггүй байсан ч асуудлаа шийдэж чадвал байгалийн баялгаараа буцаагаад төлнө л биз. Хэлэлцээрээ сайн хийж чадвал айгаад байх зүйл биш.
Энэ их ордууд, эд баялгийг бид яг хэнд зориулж хадгалж байгаа билээ. Одоо өөрсдийнхөө сайн, сайхны төлөө, үр хойчийнхоо төлөө хөрөнгө оруулалт болгож ашиглахгүй бол ирээдүйд оршин тогтнож чадаа ч уу, үгүй ч үү.
Тендерийн тухай хуульд оруулах гэж буй нэмэлт өөрчлөлт ч Төсвийн тогтовортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуультай нягт холбоотой бөгөөд гадаад өрийн харьцааг улсын хяналтад авах агуулга явж байна гэж харсан. Өөрөөр хэлбэл, өндөр үнэтэй, өндөр технологи оруулж ирэх гэхээсээ илүү гуравдагчийн хөрөнгө оруулалтыг татах, гадаад өрийн тэнцвэрийг хангаж, нэг улсаас хэт их өр зээл тавихгүй байх бодлого руу явна гэдгээ зарласан гэж ойлгогдож байгаа.
Хөрөнгө оруулалт татна, хамтарсан төслүүд хэрэгжүүлнэ, гэхдээ сонголтыг бид өөрсдөө хийнэ гэдэг боломжийн хувилбар.
Харин Засгийн газар хуулийн төсөл өргөн барихдаа “Гуя дагуулж хүзүү” гэдэг шиг дотор нь шургуулж амжсан төсөв өргөн барих хугацааг хойшлуулах гэх мэт одоогийн эрхзүйн байдлыг дордуулсан заалтуудыг авч хаях шаардлага бий. Чухам энэ заалт нь асуудлыг том зургаар харах биш, хуваарилалт хийх жижиг улс төр гэж харагдуулж байгааг Засгийн газар ойлгох ёстой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.78
Биднийг хашраачихсан учраас итгэж болохгүй! Хаана байна тэр Таван толгой-Гашуун сухайт төмөр зам,5толгой станц,Дарханы зам юу болов!Эрдэнэбүрэн хэдэн жил яригдав, нефьт боловсруулах үйлдвэр хаана байна! Тэмүүлэнгийн зөв, төсвөөс гадуур хяналтгүй баахан мөнгө татаж байна гээд ирээдүйд юу ч үгүй өртэй үлдэнэ!
Хариулах185.220.101.13
Засгийн газраас 14 мега төслүүдээ хэрэгжүүлэхэд төсвөө тэлж улсын эдийн засгаа хөгжүүлэлгүй яахавдээ. Тэмүүлэн мэтийн поп гарууд энийг гацааж өөртөө ашигтай явцгүй шантаач хийхийг бодож байгаа.
Хариулах192.42.116.175
Тэмүүлэн ч ашиг сонирхолын зөрчилтэй гар л даа. Урьд нь төсвийн байнгйн хороог даргалж байхдаа загас шиг л чимээгүй байсан. Албан тушаал авч чадаагүйдээ өсөрхөөд л жүжиг тоглоод явж байх шиг байна даа
Хариулах45.132.246.245
Жилийн жилд л төсөв хэлэлцэх үеэр дандаа ийм асуудал болно оо. Наад Жавхлангаа ажлыг нь зүгээр хийлгэж болохгүй юм уу? Овоо гайгүй төсөв гараад ирэхээр л бүгд олз хайгаад шантааж хийгээд явчих юм даа.
Хариулах139.5.218.168
Тэмүүлэн төсөв хэлэлцэх үеэр ингэж шантаач хийж тойрогтоо мөнгө гаргуулж авах гэсэн башир арга нь энэ ш дээ. Улс эдийн засгаа тэлж том төслүүдээ хөдөлгөхөд төсвөө тэлэх хэрэгтэйшттт
Хариулах185.220.101.11
Тэмүүлэн ашиг сонирхолдоо хөтлөгдөөд л явж байгаа нь илт харагдаад байгаа л даа.
Хариулах192.42.116.187
14 Мега төсөл хэрэгжих юм байна лээ ш дээ. Төсөл хөдөлж байвал Улс оронд хэрэгтэй биз дээ. Энэ гишүүд шантааж хийж өөрсдийнхөө хэтэвчийг түнтийлгэх зорилготой байх юм даа.
Хариулах139.5.218.168
Тэмүүлэн өөрөө 2024 оны төсвийг баталж байхад УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга байсан. Тэр үедээ ингэж попорсон бол арай үнэмшилтэй эх оронч харагдах байлаа.
Хариулах185.220.101.29
Тэмүүлэн одоо попрохоо болих хэрэгтэй ш дээ. Өөрөө 2024 оны төсөв баталж байхад Төсвийн байнгын хорооны дарга байсан ш дээ. Тэр үед энэ бүхнээ хэлсэн бол эх оронч гэдэгт нь итгэх байлаа ш дээ.
Хариулах185.220.101.6
Дэлхий дахин эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг үед Засгийн газар шуурхай шийдвэрүүд гаргаад том төслүүдээ хөдөлгөх гэхээр худлаа эх оронч дүр эсгэгчид бас л тээг, саад хийгээд эхэлсэн байх шив дээ
Хариулах139.5.218.168
Орос украйны дайны улмаас газрын тос нерж нефт үнэд хүрнэ орос зах зээлд нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн энэ нь монголд дарамт болно газрын тосны үйлдвэрийг хурдлуулах нь зөв ЗГ зөв төсөл хэрэгжүүлж байна сангын сайдын үүрэг энэ төслүүдэд ямар чухал нь харагдаж байна
Хариулах109.70.100.71
ЖДҮ чин Тэмүүлэн сайхан попорох юм даа
Хариулах45.148.10.111
Том төслүүдээ урагшуулах хэрэгтэй ш дээ. Тэгэж байж эдийн засаг тэлэх суурь тавигдана. Жавхлан сайдын зөв шүү
Хариулах139.5.218.168
Эрдэнэбүрэн газрын тос боловсруулах зэрэг өгөөжтэй даацтай төслүүдийг хэрэгжүүлэх нь иргэдийн амьдралд нэн чухал шаардлагатай хэрэгжүүлэх нь сайн жавхлангийн зөв
Хариулах122.201.31.223
Том төслүүдээ хэрэгжүүлээд явах нь маш чухал байна Жавхлан бүтээн байгуулалтад ач холбогдол өгдөг гэдэг нь өмнөх засгаас харагдсан сайшаалтай
Хариулах202.9.46.85
хэний ч буруу байхгүй сайхан тархи угаах юм аа монголчуудыг тэнэг гэж боддог байхдаа. Төсвийн мөнгийг зоригтойгоор үрэх чинь гэмт хэрэг. Жавхлан сайд бол хуурамч худалч хүн.
Хариулах