Д.Ганхуяг: Т​үүхий эдээ гаргачхаад 400 сая доллароор урдаас төмөр хийц авч байна

С.Гандэлгэр
3 цаг 29 минутын өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөрийн шүүх хуралд Шинэчлэлийн Засгийн газрын Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Ганхуяг, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх нар ирж гэрчийн мэдүүлэг өгчээ. 

Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг мэдүүлэгтээ “Шударга ёсны төлөө би үгээ хэлэх ёстой гэж бодоод энэ хуралд оролцож байна.

Монгол Улсдаа төмөрлөгийн салбарыг дэмжье, хөгжүүлье гэдэг бодол, бодлого Монгол улсын бүх иргэнд, монгол улсын төр засагт байх ёстой. Өнөөдөр коксжих нүүрс төмрийн хүдэр бол ган хийцийн гол түүхий эд.

Гэтэл бид үүнийгээ урагш нь гаргачхаад 5 дахин өндөр үнээр авч байгаа шүү дээ. Тийм учраас төмөрлөгийн үйлдвэрийг хүн болгон дэмжих ёстой. 

Тиймээс үндсэн түүхий эд нь байхад төмөрлөгийн үйлдвэр байгуулах нь нэн чухал гэдэг зорилт бараг сүүлийн 30 жил Засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөрт байсаар байгаа. Харамсалтай нь өнөөг хүртэл баригдаагүй байна.

Саяхан Засгийн газрын мэдээлснээр түүхий эдээ гаргачхаад 400 сая доллароор урдаас төмөр хийц авч байна шүү дээ.

Өнөөдөр коксжих нүүрс, төмрийн хүдрээ түүхийгээр нь гаргаад зургаа дахин нэмүү өртөг шингэснийх нь дараа өөр орноос импортолж байгаа нь энэ ажлыг хийх ёстой гэдгийг хэлээд байна” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна