Хохирогч хүүд хилийн хориг тавиулахаар шүүхэд хандсан Ц.Баатарсайхан нарын хүсэлтийг хэлэлцэнэ

Zuv.mn
3 цаг 16 минутын өмнө

Сүхбаатар дүүргийн 3-р хороо, бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн зууд үйл ажилагаа явуулдаг “Cante” шөнийн цэнгээний газрын үүдэнд өнгөрсөн  долдугаар сард согтуурсан залуус нийлж, бусдыг хүндээр гэмтээсэн байдаг. 

Тодруулбал, Таванбогдын Ц.Баатарсайханы Амарсайхан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, н.Алтан-Очир нар 25 настай иргэн Д.С-ийг зодож, нүүрний яс цөмөрсөн, нэг нүдний хараа алдсан оноштойгоор эмчлүүлж байгаад гадаад эмчлүүлэхээр явсан байдаг. 

Гэтэл холбогдогч нарын ар гэинй зүгээс хохирогч залууг гадаадад эмчлүүлэх эрхийг хасах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Улмаар тус хүсэлтийн дагуу өнөөдөр /2025-09-10/-нд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд 13.30 цагт товлогджээ.

Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, н.Алтан-Очирын хувьд саатуулагдаж байгаа бол “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан одоо болтол эх орондоо буцаж ирээгүй байна.

Тэрбээр гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа “Найз охины бие муудсан” гэх шалтгаанаар хил давсан бөгөөд өнгөрсөн сарын 27-нд буцаж ирнэ гэж байсан ч ирээгүй юм. БНСУ руу зугтаж гараад, Монголд ирнэ гэсэн өдрөө зүг буруулан Тайланд руу ниссэн гэх мэдээлэл бий. 

Эрүүгийн хуульд баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, цагдан хоригдсон шүүгдэгч, эсхүл хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан бий.

Харин гэмт хэрэг үйлдчихээд оргон зугтаасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тооцдог юм байна. Ингэхдээ ялын дээд хэмжээ нь нэг жилийн ялтай хэрэгт нэг жил, ялын дээд хэмжээ нь найман жил хүртэл бол таван жилээр тогтоосон байдаг аж.

Шүүхийн шийдвэрийг бид эргэн мэдээлнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна