Цармын бүргэд хүмүүс рүү дайрч, дөрвөн хүн гэмтээсэн тохиолдол Норвег улсад гарчээ. Гэмтсэн хүмүүсийн дотор дөнгөж хөлд орж байсан нялх хүүхэд байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Бүргэд довтлох үед хүүхэд тоглоомын талбай дээр тоглож байжээ. Азаар ойролцоо зогсож байсан эх нь хүүхдээ бүргэдийн савраас салгаж авахыг оролдсон ч чадаагүй, хөрш нь ирж тусалж байж л арай гэж булааж авсан гэнэ.
Бүргэд охиныг алдсан ч дараа нь дахин дайрч, толгойг нь гэмтээжээ.
Цармын бүргэд нь ихэвчлэн хурга, үнэг агнадаг. Харин хүн рүү дайрсан бүргэд сэтгэцийн өвчтэй нь тодорхой гэдэг таамгийг "BirdLife Norge"-ын судлаач Альва Фолькестад хийсэн байна. Учир нь яг энэ бүргэд өөр гурван ч хүн рүү дайрч, гэмтэл учруулсан юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.212
Хүний хаясан шотланд вискиний шавхрууг уучихсан бүргэд байсан шүү түүнийг эрүүлжүүлэхэд хонуулаад маргааш нь амьтан хамгаалах нийгэмллэгт өгсөн.
Хариулах