Н.Цэвээн: Хан-Уулын усны шугам шинэчлэлийн ажлыг цогцоор нь хийх ёстой

Х.Есү
2024/10/02

НИТХ-ын сонгуулийн Хан-Уул дүүргийн 8-р тойрогт нэр дэвшигч Нямаагийн Цэвээн нь Хан-Уул дүүргийн цэвэр усны асуудал болон түгжрэлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дараах байр суурийг илэрхийллээ.

Хан-Уул дүүргийн 8-р тойрогт нэр дэвшигч Нямаагийн Цэвээн:

Хан-Уул дүүргийг цогцоор нь харахаар цэвэр усны хангамжийн асуудал хурцаар тавигдаж байна. Зэвтэй ус гардаг. Зэвтэй усыг өдөр тутамдаа, амьдрал ахуйдаа хэрэглэж байна гэдэг чинь цаашлаад хүний эрүүл мэндэд ямар хор нөлөө үзүүлэх үү. Зайсанд орчмын хороолол өнөөдөр Улаанбаатар хотын өртөг өндөртэй оронсууц шүү дээ. Метр квадратын үл хөдлөхийн өртөг өндөр. Гэтэл төвийн шугам сүлжээнд ихэнх нь холбогдоогүй. Зайсангийн уснаас дээж аваад шинжлэхэд савханцар гарсан байдаг. Тэгэхээр 

Гаднын орнуудад бол шугам хоолойг дандаа зэсээр хийдэг жишээнүүд байдаг юм байна. Турк улсад гэхэд шугам сүлжээгээ зэсээр хийдэг. Гэтэл бид бол зэсийн нөөц ихтэй орон. Эрдэнэт үйлдвэрээс гэхэд зэсийн асуудлыг шийдэх боломжтой. Бид өөрсдөө түүхийгээр нь гаргаж байгаа. Эцсийн бүтээгдэхүүн болгоод хэрэглэх боломж бидэнд бий. Гарц шийдлүүд байгаа. Тэгэхээр зэрэг хамгийн гол нь сэтгэл гаргаад яаж шийдвэрлэх вэ, яаж цогцоор нь шийдэх үү гэдэг маш чухал байгаа юм.

Мөн залуучууд маань дугуйтай их зорчиж байна. Түгжрэлээс болоод суррон, скүүтэр гэх мэт тээврийн хэрэгслүүдийг их ашиглаж байна. Тэгэхээр зэрэг 

 Хаврын дөрвөн сараас намрын 10, 11 сар хүртэл ийм зохицуулалтыг хийж болж байна. Дулааны улиралд ингэж шийдэж өгвөл түгжрэлийн асуудлыг саармагжуулах, багасгах боломж харагдаж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна