Өнөөдөр Флоридаг нэрвэх Милтон хар салхины тухай мэдвэл зохих зүйлс

Х.Батсайхан
2024/10/10

Мексикийн булангаас дорно зүгт Флорида мужийг чиглэн яваа Милтон хар салхины талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү шуургыг яагаад далайн хар салхинд байнга өртдөг /10 хоногийн өмнө Хелен хар салхийг өнгөрүүлсэн/ Флорида мужид сүүлийн 100 жил болоогүй хүчтэй болно гэж таамаглаж байгаа талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.  

Саффир Симпсоны хэмжүүрээр тавдугаар шатлал буюу цагт 287 км/цаг хүчтэй

Флорида мужийг нэрвэхээр ойртож буй “Милтон” хар салхины хүч Саффир-Симпсоны шаталбараар тавдугаар зэрэглэлд хүрнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Энэ нь хамгийн хүчтэй ангилал бөгөөд цагт 160 миль буюу /257 км цаг/ 71.3 метр/секунд хурдтай салхилна гэсэн үг. Тэгвэл Милтон хар салхины хурд 287 км/цаг хүрээд байна. Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар, "Милтон"-ы хурд 80 м/сек буюу зургадугаар шатлал /Саффир Симпсоны шатлал дээд тал нь тав байдаг/ байна гэжээ.


Мэргэжилтнүүдийн тооцооллоор бол Милтон эхлээд эргийн жижиг хот Тампаг нэрвэнэ. Флорида мужийн амбан захирагч Рон де Сантисын хэлснээр, "Милтон" хар салхи гамшгийн нөхцөл байдалд хүргэх магадлал асар өндөр аж. 

Товч мэдээлэл

-Флорида мужийн хэдэн сая иргэд орон гэрээ орхин дүрвэж байна. 

-"Милтон"-ы хурдыг тавдугаар шатлал буюу 165 миль/цаг /270 км/цаг/ байна гэж тооцож байгаа. 

-АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден салхийг давж гарах үйл явцыг "Үхэх сэхэхээ үзэх тэмцэл байна" гэж тодорхойлсон бөгөөд ХБНГУ, Анголд хийх айлчлалаа цуцалсан.   

-Ердөө 10 хоногийн өмнө Флорида, Жеоржиа, Өмнөд, Хойд Каролина, Теннеси, Виржиниа мужийг нэрвэж, 225 хүний аминд хүрсэн байсан.  

-Флорида мужийн шоронгуудаас 5000 шахам хоригдлыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

Жо Байдены хэлснээр, сүүлийн хэдэн жилд болоогүй өргөн хүрээтэй нүүлгэн шилжүүлэлт Флоридад болсон ч нэгэнтээ явахаас оройтсон хүмүүс их байгаа юм байна.  

АНУ-ын Үндэсний далай, агаар мандлын газрын (NOAA) мэдээллээр, 1924  онд Атлантын далайд тавдугаар шатлалын 40 хар салхи үүссэн нь өмнөх хамгийн салхитай жил байсан аж.

Хамгийн их хоирол учруулсан хуй салхи

-1969 онд Миссисипи мужийг нэрвэсэн "Камилла" хар салхи Виржийнийн эргийг дайрч өнгөрөхдөө 259 хүний амь насыг авч, 1.4 тэрбум ам.долларын хохирол учруулжээ. 

-1992 онд Флоридагийн өмнөд хэсгийг нэрвэсэн "Эндрю" хар салхи 70 м/секундээс хүчтэй шуурч, 26 хүний аминд хүрэн 30 тэрбум ам.долларын хохирол учруулсан /АНУ-ын түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан хар салхи/. 

-2018 онд Флоридаг нэрвэсэн хар салхи 74 хүний амь насанд хүрсэн "Майкл" хар салхи 25 тэрбум ам.долларын хохирол учруулсан. 

2024 онд буюу ердөө 10 хоногийн өмнө болсон "Хелен" хар салхи 225 хүний амь насанд хүрсэн. Энэ нь 2005 онд 2000 шахам хүний амь насыг авсан "Катрина" хар шуурганы дараа л орно гэсэн үг. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна