БРИКС-ийн чуулган ОХУ-ын Казань хотноо үргэлжилж байна. 22-нд эхэлж өнөөдөр дуусах уг чуулганд гишүүн есөн орноос гадна гишүүн болох хүсэлтээ өгсөн, хамрагчийн статустай 30 шахам улсын элч төлөөлөгч оролцож байгаа юм.
Энэхүү уулзалтын нэг гол зорилтыг ам.долларын ноёрхлыг ганхуулахын тулд гишүүн орнууд юу бэлдсэнээ олон улсад харуулна гэж тодорхойлох шинжээч олон байгаа. Тодруулбал, БРИКС гүүр /BRICS bridge/ хэмээх олон улсын төлбөрийн нэгдсэн платформыг бүтээх болсноо албан ёсоор зарлана гэж байсан. Тэгвэл үүнтэй ойролцоо нэгэн анхаарал татах үйл явдал болсон нь БРИКС-ийн нэгдсэн валютын бэлэн дэвсгэртийн бэлгэдэл загварыг байгууллагыг энэ жил даргалж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд танилцуулсан явдал байв.
Тэрбээр дэвсгэртийг үзээд Төв банкны захирал Эльвира Набиуллинад өгч харуулсан гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45.117.35.42
Bravo
Хариулах