Б.Чойжилсүрэн: Хэрэглээний эрчим хүчний үнийг 140 төгрөгөөс 175 төгрөг болгож нэмэх байх

С.Гандэлгэр
2024/10/30

Эрчим хүчний үндэсний хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: 2022 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр цахилгаан эрчим хүч, дулааны үнийг нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлийн нэмэгдүүлэлт. Тухайн үед бид уул уурхай, эрчим хүчний салбарыг 38 хувиар, бусад аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчийг 5000 хүртэл нь 10 хувиар, 5000 квт-аас дээш гарсан хэсгийг нь 28 хувиар нэмэгдүүлж байсан. Нийт Монголын ахуйн хэрэглээ өнөөдөр 1 квт цагийн хэрэглээний үнэ 140 орчим төгрөг байна. Үүнийг 150 мвт хүртэл нь магадгүй 140 төгрөгийг 175 төгрөг болох байх. 150-300 квт-ыг 250 төгрөг орчим болох болов уу гэсэн тооцооллууд хийгдээд явж байна. Гэхдээ энэ зохицуулалтыг ЭРчим хүчний зохицуулах хороо бусдаас үл хамаарах байдлаар бие даан шийдвэр гаргадаг учраас удахгүй тооцооллоо мэдэгдэнэ." гэлээ.   



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.137
    2024/11/04

    Тог цахилгааны үнэ нэмэгдэнэ гэдэг чинь дулааны станц алдагдалгүй, эвдрэлгүй, хэвийн ажиллаж байж иргэд бидний тав тухыг хангаж ажиллана л гэсэн үг шүү дээ

    Хариулах
  • 202.21.117.34
    2024/10/31

    Хоёр өрөө 50 метр кв байранд амьдардаг 4 ам бүлтэй айл 36-50 мянган төгрөг сарынхаа цахилгааны төлбөрт төлж байгаа. Харин гар утасны төлбөр нэгжиндээ 100-200 мянган төгрөг зарцуулж байгаа. Хүний амьдарлын суурь хэрэгцээ шаардлагатай зүйл нь үнэ цэнэгүй байж боломгүй санагдана.

    Хариулах
  • 122.201.31.189
    2024/10/31

    Эрчим хүчний реформ хийснээр бид экспортлогч болж улмаар уул уурхайн түүхий эдээс олдог шиг мөнгийг олох боломжтой. Үүний тулд үнийг чөлөөлөх л хэрэгтэй. Аль эрт зах зээлийн харилцаанд нь шилжүүлэх байсан юм. Үнэ барьснаар шинэ ажлын байр бий болгох үйлдвэрүүд байгуулагдахгүй байгаа гэдгийг ер нь ойлгож байгаа хүн байна уу.

    Хариулах
  • 202.21.117.34
    2024/10/31

    Эрчим хүчний үнэ нэмж станцуудынхаа өргөтгөл сайжруулалт хийх нь зөв

    Хариулах
  • 202.21.117.34
    2024/10/31

    Эрчим хүчний үнийг нэмэх нь зөв

    Хариулах
  • 202.21.117.34
    2024/10/31

    Tsahilgaan dulaanii une nemehiig demjij bna. Ail urhiin 1 sariin tsahilgaanii niit hereglee dundjaar 30k shu. 30k.g 3 pivond, 1 tavag hoolond ugdug bizde. Erchim huchnii sistem hund bna. Yadaj ashiggui yuma gehed aldagdalgui ajillah yostoi

    Хариулах
  • 139.5.219.182
    2024/10/31

    Өнгөрсөн хугцаанд өчнөөн зуун сая доларийн шинэчлэл хийсэн гэсэн биздээ тэхэд ганц турба солиогүй гэнэ тэрнийхээ учирийг эхлээд олчих

    Хариулах
  • 139.5.219.182
    2024/10/31

    Наад заваан авилгалаа эхлээд таслан зогсоочих бас авилгалчидаа өөгшүүлдэг хууль шүүхээ цэгцэлчих тэгсэн цагтаа наад хийх гээд байгаа юмаа хий үгүй бол авилгалчидийн чинь гайг ард түмэн ахиж хэзээч үүрэхгүй цаашдаа чалахгүй мөлжих мөлжүүргүй болсон . Шүүхээр шийдэж байгаа авилгалчидийн чинь шийдвэр энэ улсыг чинь эдийн засагийг алж бна үнэхээр ард түмэнд мөлжүүргүй яс л үлдэж бна ойлгож байна уу тануус

    Хариулах
  • 122.201.31.189
    2024/10/30

    Зах зээлийн үед өртгөөсөө доогуур үнээр бүтээгдэхүүнээ худалддаг салбар байж болохгүй л дээ. Нэмж чадахгүй бол татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас авч эрчим хүчний салбарт өгөх. Аль ч шийдэл нь ард түмний л карма шүү дээ.

    Хариулах
  • 66.181.188.249
    2024/10/30

    Оюун-эрдэнийн засгийн газрыг огцруулах холоос шидсэн чулуу бна даа.Эрчим хүчний үнэ нэмэх энэ алхам нь Оюун-эрдэнийн засгийн газрыг унагаах шалтаг болж мэдэхгүй юм даа.Нөгөө нүүрсчид уул уурхай 3000 гаруй компаниуд яагаад энэ хямралыг даван туулахад туслахгүй байгаа юм бол.

    Хариулах