Ж.Баярмаа: Гадаадын томилолтын зардалд улсаас 111 тэрбум төгрөг төсөвлөсөн байна

Х.Есү
2024/10/31

Төсөв, эрчим хүчний үнийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Ганбаатар нар мэдээлэл хийлээ. 

Ж.Баярмаа: "Энэ жилийн төсөв маш их тэлсэн байна. 2022 онд буюу хоёрхон жилийн өмнө бид 16 их наядын төсвийн зарлагатай байсан. Гэтэл энэ жил энэ зарлага хоёр дахин нэмэгдэж орж ирж байна. Эргээд энэ их мөнгийг бид юунд зарцуулах гэж байгаа юм бэ гэдэг дээр маш хариуцлагатай хандах ёстой. 

Төсөв үр ашигтай байх ёстой. Иргэдийн ажлын байр, амьдралд дэм болох бодлогыг төсвөөр дамжуулж явуулах хэрэгтэй. Харамсалтай нь, хангамж барааны зардал 37 хувиар, эд хогшил авах зардал 70 хувиар нэмэгдсэн байна. Мөн гадаад томилолт 46 хувь буюу 111 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гадаадад ажиллахад зарцуулна гэж тавьсан байна" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.142
    2024/10/31

    iim humuus bol havchaart ornoo , Javhlan Hurelbaataraa dalduur jiigeed odoo luivar hiih ajildaa hantsui shumlaad orj bndaa , ene sangiin said bsn tsagt ulsiin hugjil yrih hereggui shuu !

    Хариулах
  • 202.55.191.194
    2024/10/31

    НОМИН ГЭЭД СААД АЦЫН ЮМНУУД ИДЭЖ УУХААС ӨӨР ШИДГҮЙ ЮМНУУД ЗАЙЛЖ ОРОНД НЬ ИЙМ ХҮМҮҮС ОРЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ, БАЯРМАА ТАНД АМЖИЛТ ХҮСЭЖ, БАЯР ХҮРГЭЕ.

    Хариулах