Хятадад нээгдсэн алтны хамгийн том орд зах зээлийг өөрчилнө

Zuv.mn
4 цаг 17 минутын өмнө

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын төв хэсэгт орших Хунань мужийн Пенжиан каунти гэдэг газраас 1,100 тоннын нөөцтэй дэлхийн хамгийн том алтны орд илэрсэн билээ. Мөнгөн дүнгээр 600 тэрбум юань буюу 83 тэрбум ам.доллараар үнэлэгдэх уг орд нээгдсэнээр дэлхийн алтны зах зээлд зохих нөлөөгөө үзүүлэх нь тодорхой болоод байна.

Үүнээс өмнө ӨАБНУ-д 900 тоннын нөөцтэй орд илэрсэн нь хамгийн том нөөцөд тооцогдож байв.


Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор алтны эрэлт өсөж, үнэ нь нэмэгдэж байгаа энэ үед том орд илэрсэн нь БНХАУ-ын хувьд маш том давуу талыг авчирна гэж шинжээчид үзэж байна. БНХАУ жилд 375 тонн /Дэлхийн нийт олборлолтын 10 хувь/ алт олборлодог, дэлхийн хамгийн том алт олборлогч улс юм. Тус улсын араас ОХУ (325 тонн), Австрали (314 тонн), Канад (195 тонн), АНУ (173 тонн), Гана (127 тонн), Перу (126 тонн), Индонез (125 тонн), Мексик (124 тонн) Узбекистан (111 тонн) ордог аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна