Төсвийн мөнгөөр тоглож байгаа Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгт хэдий хүртэл хариуцлага тооцохгүй явах вэ

Т.Отгонсувд
Өчигдөр 14 цаг 03 минут

Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг нь удаа, дараа хууль бус үйлдлүүд гаргаж байгаа талаар сар гаруйхны өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж, олон нийтийн сүлжээгээр шуугиж байсан. Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас дээрх мэдээллийн дагуу Удирдлагын академид  шалгалт оруулж, эрчимтэй шалгаж байна.

Төрийн байгууллага, төрийн өмчит компаниудын удирдах албан тушаалтан төсвийн мөнгөөр тоглож, үр ашиггүйгээр зарцуулан дураар аашилдаг энэ байдал төрийн албан хаагчдийг бэлтгэдэг сургууль дээр гарч байгааг Үндэсний Аудитын газрын дарга, ерөнхий аудитор Д.Загджав та анхааралдаа авна уу.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал саяхан төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж байгаа тухай ноцтой мэдээлэл гаргасан. Энэ хүрээнд хууль дүрэм журмын мөрдөлт хангалтгүй, үр дүнгийн урамшуулал авдаг, огт төлөвлөөгүй, юу нь хийсэн нь мэдэгдэхгүй 158 ажилд төсвийн 300 тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн байгааг мэдэгдсэн. Гэтэл ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг өөртөө сардаа 30-60 сая төгрөгийн цалин бодож авч, хэдэн зуун саяар тоологдох үргүй зардлууд гаргаж, төсвийн болон төрийн хэмнэлтийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн. Гэтэл түүнд хариуцлага тооцоогүй хэвээр байна.

Д.Сүрэнчимэг нь өөрийн хууль бус үйлдлийн мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхлэнгүүт хөдөө гадаа мод тарьж, сургалт хийх нэрээр 7 хоног, БНСУ-руу хуралд суух нэрийн дор 10 гаруй хоног ажилдаа ирээгүй аж. Удирдлагын академи дээр хууль, хяналтын байгууллагын шалгалтууд ирсэн бужигнаантай байх үед ийнхүү ажлын байран дээрээ байхгүй зугтахыг юу гэж ойлгох вэ. "Гэмт хүн гэлбэлзэнэ" гэдэг нь энэ бус уу,

Удирдлагын академи дээр Д.Сүрэнчимэгийг захирлаар томилогдож ирэхээс өмнө хэзээ ч ийм асуудлууд гарч байгаагүй. Өөрийн үнэт зүйл, уламжлал, тогтсон зөв соёл хандлагатай сургууль байсан. Харамсалтай нь Д.Сүрэнчимэгийг ирснээс хойш энэ бүхэн устаж, багшаасаа давсан олон ажилтантай, хэлдэг нь олон хийдэг нь цөөхөн, байнгын ажлын байрны дарамттай орчин бий болжээ.

Түүнийг  100 жилийн түүхтэй сургуулийн 100 саяын цалинтай захирал гэж сүүлийн үед нэрлэх болсон. Д.Сүрэнчимэг нь академийн багшийн нэг жилийн цалинг ганцхан сард өөр дээр бодож авдаг болоод удаж байна.

Улс орон даяар төсвийн үр ашиггүй зардал, төрийн өмчит компаниудын дарга, захирлуудын тансаглал хэрээс хэтэрч байгааг бүгд харж сонсож байгаа энэ үед Удирдлагын академи хэмээх 100 хүрэхгүй багш ажилтантай ганц байгууллагын захирал Д.Сүрэнчимэг төсвийн мөнгөөр туйлж байна. Саяхан Шилэн Цогоо яам, агентлагууд, төрийн өмчит компаниудын шилэн данс хөтлөлт, эмх замбараагүй зарцуулалтыг гаргаж ирж байсан.

Удирдлагын академийн шилэн данснаас харахад ноотой, ноцтой баримтууд их байна. Д.Сүрэнчимэг нь илт авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус үйлдлүүдийг хийжээ.

  1. Үйл ажиллагаа огт явуулдаггүй нэр төдий хуурамч компани руу удаа дараа мөнгө шилжүүлсэн байна. Тухайлбал Домчийн ухаан ХХК –д 2024 оны 8 сард эрүүл мэндийн оношилгоо нэрээр 9 сая төгрөг, 2024 оны 9 сард судалгааны гэрээт ажлын зардал нэрээр мөн 9 сая төгрөгийг шилжүүлжээ. Энэ бол татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байгаа хууль бус үйлдлийн сонгодог жишээ юм.

https://shilendans.gov.mn/organization/29144?ry=2024&rfor=110394&rf=1116&rm=7

https://shilendans.gov.mn/organization/29144?ry=2024&rfor=110394&rf=1116&rm=8 

2. Саяхан Тэрэлжид төсвийн хэлэлцүүлгийг хийсэн тухай сүр дуулиантай мэдээ явсан. Тэгвэл тэрнээс хэд дахин их мөнгөөр Д.Сүрэнчимэг нь Удирдлагын академийн 18 хүнийг хамарсан аялал зугаалга, тансаг хүлээн авалт, үнэтэй бэлэг дурсгал өгөх арга хэмжээг БНСУ-ын Чежу аралд дээр 2024 оны 8-р сард улсын төсвийн хөрөнгөөр зохион байгуулсан. Энэ аяллыг зохион байгуулахад улсын төсвийн 200 сая төгрөгийн зарцуулсан. Үүнээс гадна Жэжү парк монголиа ХХК-д 30 сая төгрөг шилжүүлж нэмэлт аялал зугаалгыг хийсэн байна. Төсвийн мөнгөөр ийнхүү өөрийн мэт тоглож байгаа Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгт хэдий хүртэл хариуцлага тооцохгүй явах вэ.

https://shilendans.gov.mn/organization/29144?ry=2024&rfor=110394&rf=1116&rm=7





Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.104.251
    1 цагийн өмнө

    ханахгүй цуслах юм даа

    Хариулах
  • 202.9.40.247
    6 цагийн өмнө

    Төр удирдах ухааныг биш. Авилга хэрхэн авахыг бодитоор нь заадаг сургууль болж дээ.

    Хариулах
  • 71.205.4.58
    15 цагийн өмнө

    Udirdlagiin akademiig tartan buulgaj bolohgui gej uu? Ajil uurgiig Uls Ter sudlalaar mergejilten belt gedeg ih surguulid shiljuulehed l boloh bus uu? Elsegchded tavih shaardlaga sul sanagddag

    Хариулах
  • 202.9.40.213
    16 цагийн өмнө

    Jorlono

    Хариулах
  • 202.9.47.51
    19 цагийн өмнө

    Аймшиггүй идэх юмаа

    Хариулах
  • 202.9.40.32
    Өчигдөр

    Их идэж дээ

    Хариулах