Хөвсгөлд дахин газар хөдөлжээ

Zuv.mn
8 цаг 43 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Устын гол” гэдэг газар өнгөрсөн шөнө 03:16:57 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 

Энэ тухай мэдээллийг 03:26 цагт ООГХ-ээс цахим шуудангаар онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдэгджээ. 

Дашрамд дурдахад, сүүлийн 20 хоногт Хөвсгөл аймагт гурван удаа газар хөдөлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна