Голд унасан 10 настай хүүхдийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Х.Есү
8 цаг 35 минутын өмнө

Өнгөрсөн 11 дүгээр сарын 29-ний 15:00 цагийн орчим Хэрлэн голын мөс цөмөрч 10 настай хүүхэд унаж осолдсон хэрэг гарчээ. 

Дуудлага мэдээллийн дагуу Дорнод аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх аврах бүлэг 11 хоногийн турш эрэн хайж ажилласан байна. 

Тэгвэл өчигдөр Дорнод аймгийн онцгой байдлын газраас алга болсон хүүхдийн ар гэртэй уулзаж, зөвшилцсний эцэст эрэн хайх үйл ажиллагааг албан ёсоор зогсоожээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна