Бүлэг охидод хэрцгийгээр ЗОДУУЛСАН охины аав Д.Баасанжав: Зодож тамлаад, бичлэг хийж цацсан этгээдүүд хариуцлагаас мултарч байна

Г.Долгорсүрэн
2024/12/13

Одоогоос 10 сарын өмнө буюу өнгөрсөн хоёрдугаар сард бүлэг охидын хэрцгий хүчирхийлэлд өртөж буй өсвөр охины бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олон нийтийг цочирдуулж байв.

Тодруулбал, бичлэг дээр өсвөр насны дөрвөн охин хохирогч охины гар, хөлийг дарж, хөдөлгөх боломжгүй болгож байгаад толгойгоор нь удаа дараа шал мөргүүлж, алгадаж өшиглөх зэргээр харгис, балмадаар зодож, хүний санаанд багтамгүй муухай үгсээр харааж, доромжилж байдаг.

Уг бичлэг цацагдсаны дараа бодит мэдээллийг хүргэх зорилгоор манай сэтгүүлч Т.Отгонсувд хүчирхийллийн хохирогч болсон Б.Алтансувдтай ярилцаж, тухайн үед юу болсныг олон нийтэд хүргэж байсан юм. Бүлэг охидын хүчирхийлэл хохирогч охинд амиа хорлох оролдлого хийх хүртэл хүндээр тусч, сургуулиа орхисон тухайгаа ярьж байв.

Энэхүү сэрдхийм үйл явдлын дараа Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэргийг шалгаж эхэлсэн байдаг. Тус цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Болортуяа хэргийг шалгаж, 15 настай М.Халиунаа гэгч нь М.Эгшиглэн, Б.Отгонгэрэл, Л.Амарзаяа нартай бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтаар тогтоосон байдаг.

Улмаар прокурорын байгууллагад хэргийг шилжүүлсэн байна. Гэвч нотлох баримт нь нийтэд ил болсон уг хэргийг Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхаарал татаж буй.

Тиймээс хохирогч охины аав Д.Баасанжавтай уулзаж, дээрх хэргийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Таны охин үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж, хохирсон хэрэг шүүх дээр очихоосоо өмнө хаагдчихсан юм байна. Нотлох баримт нь цахим орчинд цацагдчихсан энэ хэрэг ямар шалтгаанаар бүтэн арван сар хуулийн байгууллага дээр “уягдсан” юм бэ?

- Охиндоо гомдол маань хэрэгсэхгүй болсныг хэлж чадаагүй байна. Үнэхээр шоконд орж хүлээж авч байна. Насанд хүрээгүй бол ямар ч харгис, хэрцгий гэмт хэрэг үйлдээд яваад байж болно гэсэн үг үү, би ойлгохгүй байна.

Хуулийн байгууллага хохирогчийг ахин дахин хохироож л ажилладаг юм байна. Баримт нь олон нийтэд гарсан, үгүйсгэх боломжгүй ноцтой хэргийг шүүхэд ч шилжүүлэхгүй хэрэгсэхгүй болгож байгаад гаднын нөлөөлөл бий гэж хардаж байна.

Охиныг маань аймшигтай хүчирхийлсэн М.Халиунаа гэгч охины аав Мөнх-Эрдэнэ гэж хүн цагдаагийн байгууллагад ажилладаг гэж би дуулсан. Ажиллаж байсан ч байж мэднэ. Хүн яаж хохирсон нь, түүнээс болж ямар зовлон үргэлжлүүлэн туулж яваа нь хамаагүй юм байна.

Харин танил тал, эрх мэдэлтэй бол юу ч хийсэн гэмгүй болоод мултраад үлдчихдэг юм байна. Хүүхдээ балмадаар хүчирхийлүүлж, өнөөдрийг хүртэл бие, сэтгэлийн шархтай зовж явааг нь харах эцэг хүний хувьд хүнд байна. Ядаж л охин маань хүнийг хохироосон хүмүүс хариуцлага хүлээдэг юм байна гэж хараасай, жаахан ч гэсэн итгэл төрж айдсаасаа салаасай гэж хүсч байлаа.

Гэтэл хуулийн байгууллага гэмт этгээдүүдэд хариуцлага тооцсонгүй. Би маш их гомдолтой байна. Тэр охид миний охиныг хэрцгийгээр зодоод зогсоогүй, зүгээр ч орхиогүй. Зодож, тамлаж байгаа бичлэгээ олон нийтийн сүлжээнд тарааж, ямар хэрцгий, хүн хайрлах сэтгэлгүй болохоо харуулсан.

Би хэргийг хэрэгсэхгүй болгочихоод сууж байгаа Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа гэж хүнтэй уулзсан. Охин маань маш их хохирч, сургуулиа хүртэл хаячихаад байна. Нэг гэр бүлийн амьдрал сүйрчихээд байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөч гэхэд “Ганц зодуулаад амьдралгүй болно гэж юу байхав дээ” гэж Д.Батзаяа прокурор хэлж байгаа юм. Аргаа бараад “Миний хүүхэд амиа хорлоно гэж хүртэл бичсэн байсан. Та хүүхэдгүй хүн үү” гэж хүртэл асуулаа. Тэр нь бичлэг хийдэг өрөө байсан. Бичигдсэн л байх.

Хэргийг хаасан учир гомдолтой байгаагаа илэрхийлж өчигдөр /2024.12.12/ Баянгол дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорт дахин гомдол гаргасан.

-Та охиноо хүчирхийлэлд өртөж байгааг анх хэзээ мэдсэн бэ. Охинтойгоо хэр ярилцаж байна вэ?

- Охин маань багадаа даруухан хүүхэд байсан. Гэсэн ч ярих зүйлээ яриад явдаг эелдэг зантай хүүхэд байв. Харамсалтай нь хүчирхийлэлд өртөж, бичлэг нь цацагдсан тэр цагаас хойш дотогшоогоо, дуугаа хураасан, цочимтгой болсон. Үнэндээ тэр асуудлаар ярилцахад ч хүнд байна.

Анх сургуулиас нь яриад охиныг маань нэг хүүхэд зодсон. Тэр хүүхэд нь хөөгдсөн гэж дуулгасан. Гэртээ очоод охинтойгоо ярилцаж, М.Халиун гэж охины талаар сонссон. М.Халиун охиныг маань ангийнх нь хүүхдүүдийн нүдэн дээр дээрэлхэж, зодсон юм билээ.

Дараа нь М.Халиун сургуулиасаа хөөгдсөндөө өширхөж, нэг зүйл авмаар байна гээд охиныг маань гэртээ дуудсан байдаг. Охин маань дуудсан газар нь найзтайгаа очсон. Гэтэл “Бидэнд ярих юм байна” гээд найзыг нь гадаа үлдээгээд охиныг маань аваад орсон байгаа юм. Тэгээд хэрцгийгээр зодоцгоосон. Бүр гэрт нь том хүн байсан хэрнээ таслан зогсоогоогүй, цагдаа ч дуудаагүй. Тэр аймшигтай үйлдлээ гайхуулах гэж бичлэг хийгээд цацсан. Улс даяараа харсан шүү дээ.

Хэрэг хоёрдугаар сарын эхээр болсон. Бид цагдаагийн байгууллагад хандсан ч дуудаж мэдүүлэг аваагүй. Харин хэсэг хугацааны дараа бичлэг цацагдаж, хэвлэлд болсон явдлыг ярьснаар цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан.

 Гэхдээ тухайн үед охины маань гэмтлийн зэргийг тогтоогоогүй, нарийн шинжилгээ зэрэг огт хийгдээгүй. Бүр цагаан сарын дараа дуудаж үзсэн. Мэдээж эдгэрэлт явагдана, гэмтлийн зэрэг өөр гарна шүү дээ.

Сүүлд нь хэргийн үеийн зураг, бичлэгийг өгч байж бага зэргийн гэмтэлтэй гэж гаргаж байгаа юм. Дээрээс нь бөөнөөрөө дарж байгаад толгойгоор шал мөргүүлж, зав зайгүй цохиж нүдсэн. Одоо ч нүүр, биеийн зарим хэсэгтээ битүү сорив л байна. 

Энэ хэрэг яагаад цагдаагийн байгууллагад 10 сар болов. Тэр аймшигтай бичлэгийг нь бүх хүн нүдээрээ харсан тов тодорхой хэрэг яагаад хэрэгсэхгүй болж байгаа юм бэ. Хуулийн байгууллага танил талгүй, ядруу хүнд их л халтай байдгийг биеэрээ мэдэрлээ.

-Та охиноо ганцаараа өсгөдөг гэсэн үү?

-Тийм ээ. Ээж нь охиныг маань ойтой байхад өнгөрсөн. Хоёр жаахан хүүхэдтэй үлдээд тэднийгээ хүн болгох гэж зүтгэсээр яваа жирийн эцэг хүн. Яахав, өрх толгойлсон эр хүн хүүхдүүдээ өсгөж явахдаа зарим цаг үед бүрэн дүүрэн халамж үзүүлж чадаагүй байж мэдэх юм.

 Гэхдээ чадлаараа зүтгэж, болоод л яваа. Харин охиныг минь харгис, хэрцгийгээр зодсон энэ хэргийн дараа зүрх шишмрэм өдрүүд бидэнд олон тохиож байна. 

Уйлах хэцүү, байх хэцүү үе зөндөө. Ийм аймшигтайгаар үр хүүхдээ зодуулна гэдэг үгээр илэрхийлэхэд ч хэцүү байдаг юм байна. Гэтэл өнөөдрийг хүртэл тухайн охид ч тэр, эцэг эхчүүд нь ч нэг ч удаа миний охиноос уучлалт гуйгаагүй.

-Охин тань сэтгэлзүйчийн тусламж авч байгаа юу?

- Хэд хэдэн удаа уулзсан. Дүүргээс сэтгэлзүйч, өмгөөлөгчөөр хангаж өгсөн. Охин маань тэр цагаас хойш сургуульдаа явахгүй байгаа. Чөлөө авсан. Ер нь айдастай, сэтгэл санаа нь хүнд л байна. Ирэх жилээс сургуульд явахгүйгээр ажил хийе, ааваа гээд байгаа. Гараад явахаар “Өнөөх зодуулсан охин байна” гээд таниад байх шиг санагдаад байна гэсэн. Бид энэ талаар ярилцаж л байна.

-Та цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Хүний эрхийн үндэсний комисс, Хуульзүйн сайдад хандаж үзэхийг зарим хүн надад зөвлөсөн. Одоогоор өгсөн гомдлынхоо хариуг харж байж болъё гэж бодож байна.

Бид миний охиныг хохироосон охид, тэдний эцэг эхээс мөнгө нэхээгүй. Зохих хариуцлагыг нь хүлээлгэмээр байна гэсэн.

Миний охин тэр аймшигтай бичлэг цацагдсаны дараа цахим орчинд царайгаа харуулан болсон явдлыг зоригтойгоор илчилсэн нь үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт, далд хэлбэрийн дарангуйлал сүрдүүлгийг өөрийн нэр хүндийг үл хайхран ил гаргасан.

 Гэтэл хохирогч сэтгэл санаа, бие махбодь, итгэлээрээ дахин хохирч үлдэх гээд байна. Яагаад шударга зүйл гэж хуулийн байгууллагад байхаа болчихов, бид ядуу болохоор тэр үү. Хүүхдүүд харж байгаа. Энэ хэрэг дээр ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрвөл ингэж болдог юм байна гэж харна шүү дээ. Тэр үед таны ч хүүхэд хохирогч болж магадгүй. Үгүй гэж үү.




Сэтгэгдэл (44)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.47
    2024/12/20

    Одоо өс хонзонгоо авах л үлдсэн юм байна даа. Өөр гарц гаргалгаагүй юм шиг бна.

    Хариулах
  • 66.181.186.158
    2024/12/15

    Тэр Халиунаа гэдэг яргачин охины ал руу нь хөлдүү лууван чихэж Дорноговийн бяцхан охиныг хүчирхийлж алсан тэр алуурчинтай нэг камерт хийгээд 3 хонуульяа яасан цоглог янхан бэ? тэр муу пязда дургүй хүрчихлээ өрх толгойлсон ядарсан эцгийг хуга дээрэлхэж байна.Батзаяа гэдэг прокурор чи эцэг хүн үү? хэдэн төгрөгний авилга авсан ац вэ?

    Хариулах
    • 103.212.116.9
      2024/12/18

      Ойлгомжтой хахууль авсан,үгсэн хуйвалдсан адгийн хулгайч прокурор байна

  • 66.181.161.158
    2024/12/14

    Ямар аймаар араатангууд өсгөө вэ

    Хариулах
  • 66.181.189.189
    2024/12/14

    Хэрвээ насанд хүрээгүй гэдгээр ялгүй өнгөрөөж байгаа бол тэр хүүхдүүдийг хшмүүжүүлж чадаагүй асран хамгаалагч нарт нь хариуцлага тооцож, тэр эцэг эхийг нь шоронд суулгадаг ч юм уу, заавал ямар нэг арга хэмжээ авах ёстой шдээ

    Хариулах
    • 59.153.113.53
      2025/02/09

      Харгис юм бэ, Эрүүгийн хариуцлага гэдэг бол өөр зүйл бдаг учраас л нас зааж бгаа шүү дээ хжульд

    • 66.181.191.13
      2024/12/16

      Тийштэ

  • 66.181.189.189
    2024/12/14

    Хэрвээ энэ хэргийг хэрэгсэхгүй болговол тэр батзаяа гэж прокурорын үр хүүхэд нь үйлийг нь эдлээд, удам угсаа нь тасраасай. Хүн хайрлах сэтгэлгүй араатан адгуус шиг халиунаа гэж гичий хэзээ ч үр хүүхдийн жаргалыг бүү эдлээсэй. Тийм явдлыг хараад байж байсан нөгөө 3 нь бас бурханы шийтгэлийг аваасай. Хүүхэд зодуулж байхад арга хэмжээ аваагүй гэр байсан том хүн бас зовж тарчлаасай

    Хариулах
  • 66.181.181.122
    2024/12/13

    Хөлсний рeкeтүүд хөлсөлж тэр муу зэрлэг гичийнүүдийг хэмх нүдүүл. Даварсан бааснууд вэ

    Хариулах
  • 162.19.121.10
    2024/12/13

    Энэ хэдэн сайтууд үнэн зөвийг тунгаачихаад иргэдэд мэдээ мэдээлэл хүргэдэг бмаар юмаа. Прокурор хуулийн дагуу шийдвэрлэсэн хэргийг хууль зөрчөөд шийдвэр гаргасан мэт иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж байна. Нөгөө хэдэн хууль мэддэггүй, юм уншиж судалдаггүй амны зоргоороо бурж байдаг хүмүүс нь албан тушаалтныг буруутгаж хэлэх хэлэхгүй үгээр доромжлох юмаа.

    Хариулах
    • 103.57.95.15
      2024/12/18

      Чи нөгөө яргачины эх нь үү?

    • 103.212.116.9
      2024/12/18

      Прокурор хуулийн дагуу биш хууль бусаар шийдсэн байна.гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон гэчихээд хэрэгсэхгүй болгоно гэж ямар юм байсан

    • 66.181.191.13
      2024/12/16

      сэтгэл санааны хохиролыг тооцдог болсон. Хичээлдээ ч явж чадахгүй түгшүүртэй бгаа, сурах боловсрох цаг хугацаа гаа алдаж бгаа хохирлыг нэхэмжилж төлүүлэх хуулийн заалттай бхад тэрийг үл хэрэгсэж ийм шийдвэр гаргасанг хуулийн дагуу гэж хэлэхээсээ ичээч чи. Тэнэг биш хүмүүс ч бас олон. Хууль мэддэг хүмүүс ч олон.

  • 103.9.90.100
    2024/12/13

    Эхлээд хуулиа уншиж судлаачээ хүмүүсээ. Сэтгүүлчид ч гэсэн мэдээллээ сайн нягталж байж мэдээллийг олон нийтэд түгээдэг баймаар байнаа, ямар ч хариуцлагагүй худал мэдээлэл тарааж хүмүүсийг төөрөгдөлж оруулдаг байдлыг таслан зогсоомоор байна!!! . Монгол Улсын Эрүүгийн хуулинд гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гээд тодорхой хуульчилсан байдаг. Хуулиа унш!, Хуулиа судла!

    Хариулах
    • 103.212.116.9
      2024/12/18

      Одоо зөрүүлээд яргалчихвал ял авахгүй юм байна, тийм үү

    • 103.212.116.9
      2024/12/18

      Насанд хүрээгүй гэдгээрээ түрий барьж хүүхэд яргалж болдог юм уу!!! Чиний хүүхдийг ингэвэл чи л лав боож үхнэ дээ

    • 66.181.191.13
      2024/12/16

      Насанд хүрээгүй юм чинь эргүүлээд тэд нарыг зодоод алчихаж болох юм бна тийм үү??

    • 202.126.90.162
      2024/12/15

      Одоо зөрүүлээд тархийг нь хага цохиж хөлийг нь хуга дар адилхан хууль үйлчлэхгүй юм байна.

    • 202.126.90.156
      2024/12/14

      Харин тийм. Сэтгүүлчдийг давхар эрх зүйгээр сургавал таарна. Нийгэмд дандаа буруу мэдээлэл өгөх юм

  • 103.212.162.96
    2024/12/13

    ОДОО ХЯНАЛТЫН ПРОКУРОР ХУУЛЬ ЦААЗНЫ ЗӨВЛӨХ БАТЗАЯА ЗОДУУЛСАН ХҮН ХОХИРОГЧ БИШ ГЭДЭГИЙГ ТАЙЛБАРЛАЖ ӨГӨӨЧ.

    Хариулах
    • 37.59.18.241
      2024/12/13

      ПРОКУРОРЫН ТОГТООЛД ЗОДУУЛСАН ХҮН ХОХИРОГЧ БИШ ГЭЖ ҮГҮЙСГЭСЭН ЗҮЙЛ АЛГА. ХАРИН ЗОДСОН ХҮМҮҮС НЬ НАСАНД ХҮРЭЭГҮЙ УЧИР ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ ХУУЛИЙН ДАГУУ Л ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНАДАГ. ХУУЛИНД ИНГЭЭД ЗААСАН БАЙХАД ӨӨРӨӨ ХУУЛЬ ЗӨРЧӨӨД НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДҮҮДЭД ЯЛ ОНООЖ ЧАДАХ ЮМУУ. ХЭРВЭЭ ЗОДСОН ХҮМҮҮСТ ЯЛ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ ЁСТОЙ ГЭЖ ШААРДАЖ БАЙГАА БОЛ ЭНЭ ТАЛААР ХУУЛЬ БАТАЛДАГ ХҮМҮҮСТЭЭ ХЭЛМЭЭР ЮМ ДАА.

  • 202.9.46.62
    2024/12/13

    Сэтгэцийн өвчин улам залуужиж байна.

    Хариулах
  • 103.57.95.169
    2024/12/13

    Хууль Шүүх Төр нь дампуурсан. Зодсон золбин охидууд мансуурдаг байгаа даа. Баянгол дүүрэг юу ч шийдэж өгдөггүй ш дээ. Манайх ч хохирогч болсон. Хэвлэлүүд минь хөөцөлдөөд өгөөрэй.

    Хариулах
  • 103.57.92.37
    2024/12/13

    Новшийн хүүхнүүдийг шийтгээч. Тэр прокуорыг хал, шоронд хий

    Хариулах
    • 202.126.90.162
      2024/12/15

      адилхан

  • 103.9.90.100
    2024/12/13

    Tsagaan deer haraar bichsen huulitai uls shoo de huulihan huuliara shidsen bh shig bnshdde kk

    Хариулах
    • 14.1.81.8
      2024/12/14

      Чиний хүүхдийг нэг нь зодоод нүдийн сохлоод хөл гарын хугалчаасай. Тэрний дараа хууль яриад суухыг чинь харах юмсан.

  • 188.165.135.199
    2024/12/13

    prokuror huuliin daguu shiidwer gargasan bn, ajlaa huuliin daguu hiij bgaa humuusiig ingej harluulj bolohgui bhaa, huulia unshij neg harmaar ym.

    Хариулах
    • 66.181.191.13
      2024/12/16

      Үхсэн ацных нт хуулийн дагуу. Ийм шийдвэр гаргах нь анхнаасаа тодорхой бсан юм боо цаг үрж 10 сар болдог нь ямар учиртай н писда минь!!!! Хуулийн дагуу бол анхнаасаа хэвлэлд нийтлэгдэж байж шалгах биш анх гомдол гаргахад нь шалгаад явах бсын. Ажлаа мэдэхгүй мал шиг новшнуудыг битгий өмөөр!!!! Сэтгэл санааны хохирлыг хүртэл шинжлээд дүгнээд тодорхой арга хэмжээ, торгууль ноогдуулж болох бсан. Тэгэж зодож бхад нь насанд хүрсэн хүн бсан гэдгийг нь нотолчихсон бхад. Гэмт хэргийг хөндлөнгөөс хараад байж бсан тэр насанд хүрсэн новшид ч ял оноох заалт бас бгаа шүү. Ажлаа халтуур даж хийдэг хүний амьдрал үрсэн, мэргэжлийн нэр хүндийг баастай нь хутгасан энэ мэт прокурорыг өмрөөх нь баыж болохгүй!!! Ичээч үхээч

  • 14.1.81.77
    2024/12/13

    Muu novshnuudig haraal ideg

    Хариулах
  • 202.55.188.86
    2024/12/13

    Хуулиа өөрчлөх хэрэгтэй. Хуулийнхан нь хуулиараа л шийдсэн байна.

    Хариулах
  • 202.126.90.199
    2024/12/13

    Huuliin daguu ajilaa hiisen humuusiin ner tord haldaad bgn bishuu. Olon niitiin medeenii sited prokurorin togtooliig yg baigaagaar n zurgiig n daraad oruulchihsan ch bh shig. Huulia unsh, sudal tegeed naad balai medeegee niitle.

    Хариулах
  • 66.181.161.16
    2024/12/13

    Хуулийн дагуу ажлаа хийж байгаа хүмүүс рүү ингэж дайраад байхад яаж ажиллах юм бэ, цаана нь хэчнээн хүний эрх явж байгаа билээ дээ, шүүмжлэхдээ ч гэсэн хууль нь ямар байгааг мэдмээр байна шүү

    Хариулах
  • 103.212.162.157
    2024/12/13

    Haraal idsen hahuuli awah durtai nowshnuud ingej l haaj taarna negniih ni etseg tsagdaa ym bol argagvishdee hend yaj mungu ugj haalgaj boloh uu gdgee sain mdj bgaa bnga gar deeree hahuuli awaad bas uguud surtsan nowshnuud uuriinh ni hvvhed viliin vree nasaaraa edleesei bilee

    Хариулах
    • 37.59.18.241
      2024/12/13

      haha yioo ooroo ymar ineedtei ym bee. ingej helheesee omno gants huulia unshchihaach. hudlaa neeh tseejnii pangaar olon ym yrihiin. medleggui gedgee hend gaihuulah geed bgn bee. alban tushaaltan ruu dairhiin omno naa huulia harchih

    • 202.126.90.199
      2024/12/13

      Naad prokuroriin bichsen togtooliig haraac. Huuli ni tiim bhd heregjuulegch humuustein 1000 yriad yhin. Huuli uurchluh, tsutslah erhtei humuusruugee naad ugee hel.

  • 37.59.18.241
    2024/12/13

    Нээх худлаа сенсацилаад байгаа хүмүүс ядаж бага ч болов хуулийн мэдлэгтэй болчихоод олон юм ярьдаг болоосой. Өөрсдийн гэсэн толгой тархигүй юм шиг л нэг нь юу гэнэ нийтээрээ тэр чигтээ дайрцгаах юм. Шүүмжлэх гэж байгаа бол наад захын юмнуудаа уншиж, судалчихаад зөв үү буруу юу гэдгээ дүгнэчихээд шүүмжилмээр юм даа.

    Хариулах
  • 135.125.97.56
    2024/12/13

    Gehdee huuliin daguu l shidwer gargasan haragdah ym? medee medeelliin site-uud n niitelj bgaa medeeleldee shuultuurtei, anhaaraltai handmaar ym !!

    Хариулах
  • 51.15.41.154
    2024/12/13

    Ьогтоол дээрээ зодсон хүүхүүдийн насыг бичсэн байна

    Хариулах
  • 103.212.162.115
    2024/12/13

    Huulia mordoj ajilladag humuus ruu dairahaa l bolichih esvel huulia solichih

    Хариулах
  • 103.212.162.115
    2024/12/13

    Odoo tgd nasand hureegui yum chn yaltai bilee, huuhded yl onooh gelee gj sayhan boon yum bolj bsan odoo yl onoosongui gj bs sensatslah gd, utaagaa enuugeer darah gee yu bs

    Хариулах
  • 87.249.132.136
    2024/12/13

    Хүүхэд болгон адил шүү, нэг нь гэмт хэрэг үйлдэхээр сайд нь, сэтгүүлч нь, иргэд нь хэрэгсэхгүй болго яасан заваан юм гээд байдаг, тэгсэн нөгөөх нь гэмт хэрэг үйлдэхээр хариуцлага тооцсонгүй бла бла этр... Хүүхэд бол хүүхэд адидхан баймаар байна... Zuv.mn-нийхээн...

    Хариулах
  • 87.249.132.136
    2024/12/13

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч насанд хүрээгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай. Тэгэхэд анхаарал татаад байх юу байнааа. Саяхан Увсын 9 настай хүүхдүүдийг яллагдагчаар татлаа гээд сенсаацлаад байсан ялгаа алга тэрэнтэй чинь

    Хариулах
    • 202.55.188.83
      2024/12/13

      Гэмт хэрэг хийсэн хүүхдийг хамгаалдаг хуультай юм бол гэмт хэрэг хийсэн хүүхдийг эцэг эхэд нь хариуцлага тооц.