Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн “Хүдэр боловсруулалтын өргөтгөл”-ийн нээлтийн ажиллагаа боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дарга Г.Ёндон оролцож байна.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах суурилагдсан хүчин чадлыг жилийн 32 сая тн-оос нэмэгдүүлэн 38 сая тн болгох, цаашлаад 40 сая тоннд хүргэх явдал байсан юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд заасаны дагуу энэхүү “Өөрөө нунтаглах” хэсгийн 4 дүгээр шугамын хүчин чадлыг 2 сая тн-оор нэмэгдүүлэн, 40 сая тн-д хүргэх төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ оны 8 дугаар сараас туршилт тохируулгийн, ажиллуулж эхэлсэн байна.
Мөн 1978 оноос ажиллаж байгаа хүдэр бэлтгэлийн 1 дүгээр шугамыг шинэчлэх, хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд БНХАУ-ын CITIC заводад үйлдвэрлэсэн МШЦ6,7х9,75 маркийн тээрмийг масло станцын хамт, Швейцарь улсад үйлдвэрлэсэн АВВ фирмийн шингэн хөргөлттэй давтамж хувиргагч бүхий 6000В хос цахилгаан хөдөлгүүр, АНУ-д үйлдвэрлэсэн хоёр муфт угсрах ажил хийгдсэн байна.
Хүдэр нунтаглах хоёрдугаар шатны есдүгээр тээрэм нь цагт 1000 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийснээр Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал 40 сая тоннд хүрэх нөхцөл бүрдэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна