"Тог тасарч, гэртээ лаа асааснаас гал алдаж, гэртээ цоожтой үлдсэн дөрвөн хүүхэд нас баржээ" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээд буй.
Тэгвэл энэ талаарх мэдээлэл ОБЕГ-т бүртгэгдээгүй, ташаа мэдээлэл гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 16 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан бөгөөд нийт дуудлагын 80 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна