УИХ-ын гишүүн Г.Очирбат СХД-ийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 6000 живх бэлэглэжээ

Т.Отгонсувд
2024/12/13

УИХ-ын гишүүн Г.Очирбат СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 6000 живх бэлэглэжээ. Хүүхдийн живхний “Тоди” брэндийг үүсгэн байгуулагч тэрбээр үйлдвэрлэл эхлүүлсэн цагаасаа хойш  жил бүр 100,000 живхийг томуу, томуу төст өвчний тархалт ихтэй үеэр эмнэлгүүдэд бэлэглэдэг уламжлалтай аж.

Г.Очирбат гишүүн энэ талаар цахим хуудастаа “Жил бүр ханиад томууны дэгдэлтийн үеэр эмнэлгүүдээр явж 100,000 живх бяцхан дүү нартаа бэлэглэдэг. Найм дахь жилдээ явж байна.

Энэ жилийн нөхцөл байдал урьд өмнөх жилүүдийнхээс хамгийн хүнд нь санагдлаа.

СХД-ийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нь 130 ортой. Гэтэл өнөөдрийн байдлаар 300 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эцэг эхчүүдтэй нь уулзахад энэ утаа бол өдөр өдрөөр дордуулж байна. Эмнэлгээс гараад л буцаад өвдөөд ирцгээж байгаагаа илэрхийлж байна. Хүнд байна аа.

Өнгөрсөн найман жилд энэ нөхцөл байдлыг өөрчлөх боломж, үр дүнд хүрсэн ажлууд хийх цаг байсан ч сэтгэл үнэхээр дутжээ гэдгийг улам мэдрээд явж байна.

Энэ хүнд үед иргэддээ хамгийн их тус хүргэж байгаа алтан гартай эмч нартаа баярлалаа” хэмээн бичжээ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.181
    2024/12/16

    Г.Очирбат гишүүн 8 дахь жилдээ өгч байгаад маш их баярлаж байна. Телевизийн 25-р сувгаар гардаг "Танайд хоное" нэвтрүүлгээр гарч энэ хүүгийн маш их хөдөлмөрлөж байж бүтээж хийсэн болохоор маш сайн мэдэж байна. Ажилд нь амжилт хүсэж байна.

    Хариулах
  • 77.239.216.86
    2024/12/15

    Яасан ихийг өгөө вэ,одоо ард түмэнд минь ямар хэцүү амьдарч байнаа гээд уйлчихвал...болох гээд бнаа

    Хариулах
  • 66.181.187.205
    2024/12/14

    Ёо ёо их юм өгчээ кэк

    Хариулах