Уурхайн ажилчдын байранд гал гарч, нэг иргэн амиа алджээ

Т.Отгонсувд
2024/12/13

Уурхайн ажилчдын байранд гал гарч, нэг иргэн амиа алдаж, хоёр ажилтан сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. 

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлах "Берун ложистик" компанийн ажилчдын байранд арван хоёрдугаар сарын 4-5-нд шилжих шөнө гал гарчээ. Галын улмаас нэг ажилтан 90 гаруй хувийн түлэгдэлтэйгээр нас барж,  55-65 хувийн түлэгдэлтэй хоёр ажилтан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. 

 Галын дүгнэлт гараагүй байгаа бөгөөд компанийн үйл ажиллагаа түр зогсоосон байгаа аж. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.188
    2024/12/16

    Юу гж сэндвичэн амбаарт гал түлж байхав дээ. Цахилгааны аюулгүй байдлаас л гарсан гал гэж бна шдэ. Тень халаагуур ажиллуулахдаа болгоомжтой цах-ы ил утас монтажийн аюулгүй байдлыг маш сайн шалгаж бх ёстой. Зарим нэг тэнэг гарууд мал цаашаа юм сараачхымаа.

    Хариулах
  • 103.212.117.41
    2024/12/15

    Сэндвичин амбаарт хөлдөж үхэхгүйн тулд гал түлж дулаацдаг уурхайчин жолооч нарт тохиолдох л зүйл дээ

    Хариулах
  • 66.181.191.183
    2024/12/15

    Жирийн иргэд л хохирох юм даа. Уул уурхай ухуулж байгаа нь яах ч үгүй

    Хариулах
    • 202.126.90.223
      2024/12/17

      Тэгээд юугэж ухаж байж баялагаас хүртэнэ шд

  • 139.5.218.108
    2024/12/15

    Аюулгүй байдал хаана байна аа хаб нь юу хийжийдийн бэ? Хариуцлага тооц

    Хариулах
    • 202.126.90.223
      2024/12/17

      Хужаа компани бж таараа тэдэнтэй тооц!