2024 онд нийслэлийн суурьшлын бүсэд идэш тэжээл хайсан, гэмтэж бэртсэн болон бусад байдлаар орж ирсэн зэрлэг амьтдын 97 удаагийн дуудлага иржээ. Нийт 22 зүйлийн 108 бодгаль зэрлэг амьтанд шаардлагатай арга хэмжээг авсан талаар НБОГ-аас мэдээллээ.
Халиун буга, бор гөрөөс, нүүдлийн шувууд нь илүүтэйгээр гэмтэж, эндэх тохиолдол их байгаа тул анхаарал болгоомжтой байхыг уриалж байна. Цаашид хот орчимд гэмтэж бэртсэн зэрлэг амьтантай таарсан тохиолдолд НБОГ-ын 7272-0303, НШУЗТ-ийн 11-310505 дугаарын утсаар мэдээлэл өгөх боломжтой.
Сануулахад, могой нь дулаан, хуурай орчин хайж, таны мэдэлгүйгээр тээврийн хэрэгслийн дугуй, доод эд анги, дулаан бүхий хэсгүүдэд орох магадлалтай тул сайтар шалгаж, болгоомжтой байхыг НОБГ-аас анхаарууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна