Шадар сайдын өгсөн чиглэл, үүргийн дагуу өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газраас Баялаг Ундраа, Баянзүрх худалдааны төвүүдэд Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй махны чанар, аюулгүй байдалд хяналт, шалгалт, зөвлөмжийг хийж ажиллалаа.
Эдгээр худалдааны төвүүдэд бөөний болон жижиглэнгээр худалдан борлуулж байгаа мал, амьтны гаралтай түүхий махны эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлт болон тээвэрлэлт, хадгалалт, худалдааны агуулах, лангуу нь холбогдох стандарт, "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ын болон эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг газар дээр нь шалгажээ.
Мөн дотоод хяналтын лабораторийн итгэмжлэл, түүхий маханд хийж буй шинжилгээний явц, үр дүнг хянах, Худалдаалж буй мал, амьтны гаралтай түүхий махнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн магадлан шинжилгээнд хамруулах, худалдаанд ашиглаж буй жин хэмжүүрийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжил зүйн үзүүлэлтүүдийг хянажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна