Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2024.12.17/ Улаанбаатар хотын утааны асуудлаар УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд болон холбогдох албаныхантай уулзалт хийж, чиглэл өгсөн.
Энэ үеэрээ, УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өгсөн байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Сайд нар ажлаа аваад удаагүй байгааг ойлгож байна. Гэхдээ одоо та бүхэн ажилдаа орцгоо. Салан задгай, бие биедээ шаардлага тавихгүй байна. Найраан дундаа ороод, явж явж найрааны Засгийн газар болох юм байна л даа. Тийм юм байхгүй за.Эмээл хазаарынхаа бүтэн дээр та нар хазаараа татацгаа. Гаргасан амжилтаасаа бид өнөөдөр яагаад ухрав гэдэг л асуудал байна. Яагаад гурван жил утаагүй байж чадсан мөртлөө одоо ийм байдалд орчихов.Нүүрсний утаа, хариуцлагагүйн утаа хоёр нийлээд Улаанбаатарыг ингэж бүрхэж байгаа юм. "Тавантолгой түлш" компанийн захирал хэн билээ? Та нар хатаалт хийхгүй байна. Миний сонссоноор шахмал түлш 13 хувийн чийгшилтэй байна гэсэн.Чамд түүх ярьж өгөхөд, биднийг ажиллаж байх үед наад чийгшил чинь 4-5 хувьтай байсан юм. Тэгээд наадах чинь орчиндоо нөлөөлж байгаа юм. Чи наад түлшнийхээ чанар дээр онцгой анхаар. Барьцалдуулагч нь хоёр янз байгаа. Зохион байгуулалтаа сайн хий. Ажил хийдэггүй арчаагүй гаруудаа зайлуул.Цагдаа, тагнуулын дарга нар энэ дээр хэн нэг хүний толгойг илээд байх шаардлагагүй. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо татан буугдсан. Хоёрдугаарт, мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Төрийн хамгийн чухал ажил бол хяналт шалгалт. Гэтэл өнөөдөр байхгүй болсон.Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулах шаардлагатай. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үүргийг та бүхэнд өгч байна. Өнөөдөр хотын захиргаа, Тавантолгой түлшид нүүрсний утаа, агаарын бохирдлыг даалгаж хаячихаад, хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тиймээс Улсын онцгой комиссыг яаралтай хуралдуул" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна