Хавдрын шинэ эмнэлгийг Сонгинохайрхан дүүрэгт барина

Х.Есү
2 цаг 57 минутын өмнө

Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Хавдар судлалын үндэсний төв II"-ийг барих асуудлаар мэдээлэл хийлээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Хавдар судлалын үндэсний төвийн II эмнэлгийг байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулах захирамж гаргажээ. Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ахлахаар болсон байна. 

Хавдрын эмнэлгийг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянголын аманд барихаар болсон. Төсөл амжилттай хэрэгжсэнээр заасан байршилд 95 мянган ам метр талбай бүхий цогцолбор төв байгуулагдах учиртай. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр,  "Хавдрын нөхцөл байдал хүнд байгааг хүн бүр мэдэж байгаа. "Хавдар судлалын үндэсний төвийн II" эмнэлгийг барих гэж байна. Үүнд 4-5 жилийн хугацаа шаардана. Энэ хооронд ХСҮТ-өө өргөтгөж , тусламж үйлчилгээг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Иймээс өргөтгөхөд шаардлагатай төсөв мөнгийг ирэх онд тавьсан.

Умайн хүзүүний хавдрын өвчлөл манай улсад дөрөвдүгээрт бичигддэг. Тэгэхээр урьдчилан сэргийлэх, вакцинд хамрагдах ёстой.  Улсын хэмжээнд 104 хавдрын эмчийн дутагдалтай байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна