Улсын онцгой комиссоос утаа болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.
"Таван толгой түлш" компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат: "Таван толгой түлш" компани 2019 оноос хойш шахмал түлш үйлдвэрлэлээ. “Энержи ресурс” компанийн олборлож байгаа нүүрсний завсрын бүтээгдэхүүн болох мидлингийг бүтээгдэхүүнийхээ орц найрлагадаа зургаан сарын турш тогтвортой ашиглаж байна.
Шахмал түлшний орц, найрлага тогтвортой байгаа. Хэрэглэж буй түүхий эд огт солигдоогүй. Мидлинг 95 хувь, барьцалдуулагч таван хувийг бүрдүүлдэг.
Шахмал түлшний стандарт 2019 онд батлагдсан. Бүтээгдэхүүний чийг анх 10 хувь байсан, стандартыг чангаруулснаар чийгийн агууламжийг зургаан хувь болгож, сайжруулсан. 2022 оноос өмнөх бүтээгдэхүүний чийглэгийн агууламж өндөр байсан, харин одоо зургаан хувиас бага болж буурсан.
Түүхий нүүрсний дэгдэмхий бодис буюу тоосонцорын хэмжээ 54 хувьтай байсан бол одоо бидний ашиглаж байгаа мидлинг 22 хувиас бага байгаа.
Нүдэнд харагдаж байгаа утааны хэмжээ 50 хувиар буурсан нь эндээс шууд харагдана" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна