Өрхийн эмнэлгүүд маргаашнаас эхлэн ажлын өдрүүдэд 21.00 цаг хүртэл ажиллана

Zuv.mn
2024/12/17

Томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгаа тул маргаашаас буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бух өрхийн эрүүл мэндийн төв уртасгасан цагаар ажиллахаар болжээ.

Тодруулбал, ажлын өдөр 21:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд ажиллана. Иймд иргэд гэртээ ойр байгаа өрхийн эмнэлэгт үзүүлж, хүүхдийн өвчлөлд тохирсон өдрийн эмчилгээг хийлгэх эсвэл хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол эрэмбэлэн ангилалт хийлгэж, эмчлүүлэх боломжтой хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна