Монголын оюун ухааны академи шилдэг ажилтнаа байрны урьдчилгааны 60 сая төгрөгөөр шагнажээ. Энэхүү академийг Монгол Улсаас ой тогтоолт, цээж бодолтын олон улсын тэмцээнд оролцсон анхны хүн болох Х.Хатанбаатар 2009 оны аравдугаар сард “Оюуны хөгжил-Оюуны спортын төв” нэртэйгээр үүсгэн байгуулсан бөгөөд жилийн дараа Монголын оюун ухааны академи болгон өргөжүүлсэн байдаг юм.
Тус байгууллага нь үйл ажиллагааныхаа хүрээнд хувь хүний хөгжил тал дээр илүү анхаарч, хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтийн шинэ эрин зуунд дасан зохицож, манлайлах чадвар бүхий иргэдийг бэлтгэх үүднээс оюуны хөгжил, оюуны спортын олон талт сургалт, судалгааг түлхүү явуулдаг.
Үүнд: Ой тогтоолт хөгжүүлэх аргачлалын цогц сургалт, цээжээр тоо бодох аргачлалын цогц сургалт, хурдан уншлага, рубик шоо, судоку, соробан сампин, англи хэлний өргөн хэрэглээний 2500 үг цээжлэх мөн оюуны зураглал гэх мэт олон төрлийн сургалт явуулдаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна