ХӨСҮТ: Менингоккт халдвараар нэг хүүхэд эндсэн гэдэг мэдээлэл худал

Х.Есү
11 цаг 55 минутын өмнө

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод менингоккт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. 

Өчигдөр цахим орчинд Менингоккт халдвараар нэг хүүхэд эндсэн гэдэг мэдээлэл тархсан юм. Үүн дээр ХӨСҮТ-өөс залруулга мэдээлэл гаргажээ. 

"Энэ онд халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй бөгөөд хэвлэлд нас баралт бүртгэгдсэн мэт ойлгогдохоор мэдээлэл гарсныг залруулж байна.

2023 онд Улаанбаатар хотод менингоккт халдварын 2 тохиолдол, халдварын шалтгаант нас баралтын 1 тохиолдол бүртгэгдэж байсан болно" гэсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна