Сонгон шалгаруулалтын журмын төсөлд санал авах хэлэлцүүлэг зохион байгуулав

С.Гандэлгэр
2024/12/17

Ашигт малтмал, газрын тосны газар нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын /хуучнаар/ 2023 оны А/48 тушаалаар батлагдсан журмыг үндэслэн зохион байгуулдаг билээ.

Тэгвэл энэхүү журмыг сайжруулах зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/57 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг салбарын эрдэмтэн, судлаачид, иргэний нийгэм, мэргэжлийн холбоодоос санал, зөвлөмж авах хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.12.17/ зохион байгууллаа. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс одоо мөрдөж буй журмыг оролцогчдод танилцуулж, хэлэлцүүлсэн бөгөөд гарсан санал, дүгнэлтийг нэгтгэхээр ажиллаж байна. 

Түүнчлэн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хүрээнд журмын төсөлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Ашигт малтмал газрын тосны газрын цахим хуудсаар авч байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна