Цэвэр агаарт гарах чиглэлийн автобусаар дөрөв хоногт 291 хүн зорчжээ

Zuv.mn
13 цаг 0 минутын өмнө

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой иргэдээ цэвэр агаарт амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлж, НИТХ-аас санаачлан энэ сарын 21-ний өдрөөс эхлэн  Скай ресорт, Тэрэлж чиглэлд нэмэлт автобус явуулж эхэлсэн билээ.

 Тодруулбал, энэ сарын 25-ны байдлаар Х:23 Сүхбаатарын талбай-Скай ресорт чиглэлд зорчигчийн карт дарж үйлчлүүлсэн нийт 221 зорчигч үйлчлүүлжээ. Мөн   Х:22 буюу Офицеруудын ордон-Тэрэлж чиглэлд нийт 70 зорчигч зорчсон гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлжээ.

Иргэд Офицеруудын ордноос Тэрэлж чиглэлд зорчих бол том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр, Сүхбаатарын талбайгаас Скай ресорт чиглэлд зорчих бол том хүн 1000, хүүхэд 500 төгрөг төлж зорчино.
May be an image of 1 person, map and text




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна