Буйдан шатаж утаажилтын бүсээс 86 том хүн, 59 хүүхдийг гаргажээ

Х.Есү
2024/12/27

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу 12.26-ны өдрийн 14:53 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн орон сууцны байранд буйдан шатаж байсныг ажиллаж унтраасан байна. 

Утаажилтын бүсээс 86 том хүн, 59 хүүхэд, нийт 145 иргэнийг гаргасан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна