ШЕЗ-ийн даргаар Н.Мөнгөнцэцэг сонгогдлоо

Zuv.mn
17 цаг 37 минутын өмнө

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Н.Мөнгөнцэцэг сонгогдлоо. 

Шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан. Зөвлөлийн дарга Л.Энхбилэгийн даргалж ажиллах хуульд заасан хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл  хуралдаж, шинэ даргаа сонгоход ийнхүү Н.Мөнгөнцэцэг сонгогдсон байна. 

Даргаар сонгогдсон Н.Мөнгөнцэцэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг Л.Энхбилэг хүлээлгэн өгч, амжилт хүслээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна