Шинэ жилийн баяраар 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ

С.Гандэлгэр
Өчигдөр 11 цаг 43 минут

Сүхбаатарын талбайд "Улаанбаатарын мөнгөн шөнө" баярын цэнгүүн энэ сарын 31-нд болно. Нийтийн тээврийн автобус 00.30 цагаас 18 чиглэлд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.

А зогсоол буюу зүүн чиглэлд Д.Сүхбаатарын талбайн өмнөх автобусны зогсоолоос /Ленин клуб/ хөдөлнө.

  • МШ:1 “Сүхбаатарын талбай-Шархад”
  • МШ:3 “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон”
  • МШ:4 “Сүхбаатарын талбай-Жанжин клуб”
  • МШ:2 “Сүхбаатарын талбай-Улиастай”
  • МШ:5 “Сүхбаатарын талбай-Сэлбэ амралт”

В зогсоол буюу баруун болон урд чиглэлд Д.Сүбаатарын талбайн баруун тал Монголын Үйлдвэрчний эвлэлийн байрны үүднээс автобус хөдөлнө.

  • МШ:7 “Сүхбаатарын талбай-Толгойт”
  • МШ:10 “Сүхбаатарын талбай-Улаан чулуут”
  • МШ:6 “Сүхбаатарын талбай-Орбит”
  • МШ:8 “Сүхбаатарын талбай-Зүүн салаа”
  • МШ:9 “Сүхбаатарын талбай-Баруун салаа”
  • МШ:11 “Сүхбаатарын талбай-5 шар”

Урд чиглэлд:

  • МШ:12 “Сүхбаатарын талбай-Зайсан”
  • МШ:13 “Сүхбаатарын талбай-Нисэх”
  • МШ:14 “Сүхбаатарын талбай-Яармаг”

С зогсоол буюу хойд чиглэлд Соёлын төв өргөөний үүднээс автобус хөдөлнө.

  • МШ:18 “Сүхбаатарын талбай-3,4-р хороолол”
  • МШ:16 “Сүхбаатарын талбай-Хайлааст”
  • МШ:17 “Сүхбаатарын талбай-Чингэлтэй /Зүрх уул/”
  • МШ:15 “Сүхбаатарын талбай-Баянхошуу” гэсэн 18 чиглэлд Д.Сүхбаатарын талбайгаас нийтийн тээврийн автобусаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна