Увс, Ховд аймагт далан сэтэрч, айлын өвөлжөө, гэр хашаа голын халианы усанд автжээ.
Увс аймгийн Давст суманд айлын өвөлжөө, гэр усанд автсан тухай дуудлагыг өчигдөр 14.10 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Аврах бүлгийн алба хаагчдыг очиход, тав болон найман ханатай хоёр гэр усанд автсан байсныг нүүлгэсэн байна.
Мөн Ховд аймгийн Үенч сумын "Хар үзүүр" гэдэг газар өчигдөр далан сэтэрч, гэр хашаа, өвөлжөө голын халианы усанд автсан тухай дуудлагыг өчигдөр 13.00 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчдыг очиж, далангийн сэтэрсэн хэсэг болон тухайн айлын хашааг тойруулан хажилт хийж, заавар зөвлөмж өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.33
За энэ аюултай шүү халиа бол үерээсээ аюултай атомын бөмбөг шиг дэлбэлдэг юм шүү Увсыхан Чойжоогоо Ховдыхон Элбэгээгээрээ тахил өргөвөл энэ аюул зогсоно шүү
Хариулах66.181.187.237
.
Хариулах