Улаанбаатар хот орчмын түүх, соёлын дурсгалыг түшиглэн хөгжүүлж, аялал жуулчлалын эргэлтэд оруулах төсөл, арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 127187.0 ам.метр талбайд Хүннүгийн булш бүхий тохижилтын ажлыг хийж дууслаа.
Бэлхийн амны Хүннүгийн булш нийт 10 булштай, анх 1960 онд малтсан бөгөөд хамгийн анх судалгааны эргэлтэд орсон гэдгээрээ онцлогтой юм. Тус тохижилт бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Өндөрхаан өргөө” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.77
дизайн энэ тэр бол алга дөө, утас шиг нарийхан олсоор хашлага хийчихсэн ч байх шиг
Хариулах202.9.40.242
Харж хамгаалах эзэнтэй болгож, тохижилт үйлчилгээ байнгын ажиллагаатай байхгүй бол болохгүй дээ.Нэг л мэдэхэд нураагаад , хог болгоод хаяна шүү.
Хариулах