ХЭҮК 2024 онд түүхэндээ хамгийн олон буюу нийт 1286 гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ. Гомдол, мэдээллийн тоо нэмэгдэж байгаа нь нэг талаасаа хүний эрхийн зөрчил нийгэмд олноор гарч буй мэт харагдаж байгаа боловч нөгөө талаасаа иргэдийн хүний эрхийн мэдлэг, ойлголт нэмэгдэж байгааг харуулдаг байна. Гомдол мэдээллийн ихэнхийг шударга шүүхээр шүүлгэх, халдашгүй байдал зөрчигдсөн /Нийт гомдлын 48 хувь/, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой гомдол эзэлжээ.
Тус байгууллагаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, өнгөрч буй 2024 онд хийж гүйцэтгэсэн ажил, 2025 онд авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар оролцов.
Комиссын дарга Д.Сүнжид "Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хэрэгжилтэд ахиц гаргахад төрөөс онцгойлон анхаарах шаардлагатай байна. Тухайлбал, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн хүрээнд агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд оновчтой, бодит арга хэмжээ авах, УИХ-ын 37 дугаар тогтоолын хэрэгжилтэд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн халдашгүй чөлөөтэй байх эрхийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг онцоллоо. Тухайлбал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг УИХ-д танилцуулснаар УИХ-ын 37 дугаар тогтоол батлагдсан. УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг Засгийн газарт хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгасан бөгөөд УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг үнэлэх хэлэлцүүлгийг үүрэг хүлээгч талуудыг оролцуулан 2025 оны эхний улиралд зохион байгуулахаар төлөвлөсөн" хэмээлээ.
Мөн ХЭҮК-оос “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр”-ийн төслийг 7 бүлэгтэй боловсруулж, УИХ, Засгийн газарт хүргүүлжээ. “Хүний эрхийг хангах үндэсний 1 дүгээр хөтөлбөр”-ийг анх 2003 онд Засгийн газраас баталсан. Гэвч хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан учир ХЭҮК 2 дугаар хөтөлбөрийг боловсруулах, батлуулах ажлыг манлайлж гүйцэтгэх санаачилга гаргажээ. Энэ хүрээнд эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж хөтөлбөрийг боловсруулж, Монгол Улсын 21 аймаг, алслагдсан дүүргийн оршин суугчдаас санал авах хэлэлцүүлгийг хийсэн байна. Хэлэлцүүлгээс гарсан саналыг тун удахгүй холбогдох эрх байгууллагуудад хүргүүлнэ.
2024 оны эхний хагас жилд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн Комиссын гишүүний нийт 17 шаардлага, Комиссын гишүүний 26 зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн. Комиссын гишүүний дээрх 17 шаардлагын 71 заалтад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж үзэхэд хэрэгжилт 72 хувийн хэрэгжилттэй үнэлэгджээ. Хариу ирүүлээгүй, хэрэгжилт 0 хувиар үнэлэгдсэн 2 шаардлага байна.
Харин холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлсэн Комиссын гишүүний 26 зөвлөмжөөс:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна